Н.Тэгшбаяр: Зөвхөн монгол улс ураныг олборлох гээгүй
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.06.24

Н.Тэгшбаяр: Зөвхөн монгол улс ураныг олборлох гээгүй

Энэ сарын 24-нд "Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд" сэдэвт семинар болсон юм. Энэ үеэр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Цөмийн энергийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ой болж байна гэдгийг хүн болгон мэдэхгүй. Сүүлийн үед л анхаарлын төвд орох болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

Монгол улсын цөмийн судлагааны лаборатори 1965 онд байгуулагдсан. Бүсийн хамтын ажиллагааны гэрээнд 1992 онд элсэн орсон. 2008 онд агентлаг болсон.

Атомын цөмийн хамтын ажиллагаанд 2010 онд элссэн. Хүмүүсийн бодож байгаа шиг өнөөдөр гэнэт гарсан зүйл биш, дэлхийд цөмийн технологи үүсч хөгжсөн цагаас хойш монголд үүсээд л явж байсан гэдгийг хэлмээр байна. Урт удаан жилийн түүхтэй салбар.

-Ураны нөөцийн мэдээллээс өгнө үү. Зах зээлийн чиг хандлага нь хэр байна вэ?

Дэлхий нийт Фукушимагийн ослын дараа цөмийн энергийг хэрэглэх хандлага буурах болов уу гэж таамаглаж байсан ч өнөөдрийн байдлаар 

буурахгүй байгаа бөгөөд харин ч буцаад ашигласаар л байгаа юм.

2030 он хүртэл цөмийн энерги ашиглах, уран шар нунтгийн хэрэгцээ өсөх хандлагатай. 2012 оны судалгаагаар дэлхийн 19 оронд ураныг олборлож байгаагаас хамгийн их нөөц болон, олборлолтын хэмжээгээр Казахстан улс нэгд ордог.  Үүний дараа Канад, Австрали, Орос, Узбекстан, Хятад, Энэтхэг, Чех зэрэг орон орно.

-Манай улсын нөөц хэр байна вэ. Ураны хайгуулын шатанд явж байгаа юу?

Дэлхийд ураны нөөцөөрөө монгол улс 13-т жагсч байна. Ойрын жилүүдэд ураны нөөц 3-5 дахин нэмэгдэх байх. Монгол улс 1,3 сая тонн таамаг нөөцтэйгөөс 126 мянган тонн нь батлагдсан.

Тэгэхээр зөвхөн монгол улс ураныг олборлох гээд байгаа асуудал биш гэдэг нь дэлхийн улс орны жишээнээс харагдаж байгаа биз.  Бусад улсад цацраг идэвхит ураны хайгуулыг улам эрчимжүүлж байна. Хэрэгцээ байнга өссөөр. Ураны олборлолтоор тэргүүлэгч Каз атом уран компани гэхэд 8000 орчим тонн олборлолтыг хийдэг.

Манай улс ураны ордуудаа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр  хэлэлцүүлж батлуулсан.

-Тухайлбал ямар ордууд байгаа вэ?

Хайрханы орд, Хараатын ураны орд, Дулаан уул, Өлзийт, Гурван сайхан,

Зөөвч овоо байна.

Өнөөдрийн байдлаар монгол улсын хэмжээнд 13 аж ахуй нэгжийн 58 хайгуулын лиценз байна.

2010 онд зөвхөн хайгуулын лицензийн төлбөрт 3,3 тэрбум төгрөг төлдөг байсан бол 2013 оны байдлаар  хайгуулын лиценз өгөөгүй хугацаанд  гурав дахин буурч 1,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Тиймээс цаашид үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай.

 Ярилцсанд баярлалаа.