Ураны олборлолтыг эсэргүүцэн Чингэсийн талбайд жагслаа
Цөмийн эсрэг хөдөлгөөн
2014.06.10

Ураны олборлолтыг эсэргүүцэн Чингэсийн талбайд жагслаа

“Босоо хөх Монгол”, “Голомт Цөмийн эсрэг хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг 10 гаруй ТББ-ууд нэгдэн өнөөдөр Чингисийн талбайд “Street art” тайван жагсаал зохион байгуулав.

Монгол Улсад ураныг гадны компаниуд хайгуул нэрээр олборлож, хүн ард, мал амьтан, байгаль орчныг сүйтгэж байгаа үйлдлийг эсэргүүцэн  дээрх жагсаалыг хийж буйгаа тэд мэдэгдлээ.
“Чингисийн Монгол” хөдөлгөөний тэргүүн Л.Доржпалам ярихдаа, “Уран хайж олборлох нэрийдлээр байгаль орчныг сүйтгэж цацрагаар хордуулж гол ус бохирдуулан амьдрах орчныг үгүй болгож байна. 

Тухайлбал Францын Арева группын 25 лиценз эзэмшигч “Кожеговь” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох үйл ажиллагаа эрхэлдэг

Гэтэл тэнд хүн, малын ураг гажиж, төл мал хоёр толгойтой гарч, хүний тархинд хорт хавдар үүсэн нас барж байгаа нь үүнтэй холбоотой.

Энэ нь химийн цацраг хор хөрсөнд шингэсэний илрэл юм. Тэндхийн уснаас хэрэглэдэг нутгийн иргэд гэр бүлээрээ хордсон баримт ч бий. Мөн малынх нь төл үхсэн талаар мэдээлэл гарсан. Тус компанийн ажилчид цэвэр ус хэрэглэдгээс үзвэл тэндхийн ус бохирдолтой гэдэг нь тодорхой юм. Харин энэ асуудлыг төр засаг буруушаан зогсоох атал харин ч уран олборлолтын ажлыг яаравчлан ахиулж буй нь байж боломгүй балмад үйлдэл хэмээн үзэж байна” гэв.