Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэхээ зарлав
Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.06.25

Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэхээ зарлав

 “Иргэдийн шударга шүүх”-ийн санаачилгаар төрийн бус 15 байгууллага нэгдэж, ”Хүслээ нэгтгэе” уриатай үндэсний хөдөлгөөн байгуулахаар болжээ.

Энэхүү хөдөлгөөний зорилго нь шударга бус шүүх, өндөр албан тушаалтнууд болон төрийн үйл ажиллагааг иргэд хянадаг тогтолцоо бүрд үүлэхэд орших гэнэ. Одоогоор төрийн бус 30 гаруй байгууллага тэдэнтэй хамтран ажиллах санал тавьжээ. Бусад байгууллага ч тус хөдөлгөөнд нэгдэх боломжтой гэлээ.

Тэд хамтын удирдлагын зарчимтай байхаар дүрмээ боловсруулж, тунхаг бичиг гаргах юм байна. Түүнчлэн бүх нийтийн санал асуулга явуулж, Монгол Улсын өнөөгийн нийгмийн байдлыг судалсны дараа хийх ажлаа тодорхойлох аж.

Үүнээс гадна 21 аймагт салбар нэгжээ байгуулахаар төлөвлөжээ. “Хөдөлгөөн ашгийн төлөө биш учир иргэний нийгмийг цогцлоох зорилготой ажиллана” гэж тус байгууллагын төлөөлөл иргэдийн Шударга шүүх төрийн бус байгууллагын гишүүн Х.Батгэрэл хэллээ. Хөдөлгөөнийг байгуулах хурал энэ сарын 28-нд болно.