Баттулга.Д 2014.06.17 | Нийслэлийн Хэвлэл мэдээлэл

“Хамтдаа хөгжье” хүмүүнлэгийн өдөрлөг Чингисийн талбайд боллоо

Арга хэмжээний үеэр

НИТХ, Японы Be Forward компанитай хамтран “Хамтдаа хөгжье” хүмүүнлэгийн арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгууллаа. 

Тус компани нь автомашины борлуулалтын компани бөгөөд НИТХ-тай хамтран тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа иргэдэд зориулан хүмнүүлэгийн аян эхлүүлэх хүсэлтэй байгааагаа илэрхийлсэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу НИТХ-аас хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж 350 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хөгжлийн бэрхшлээтэй иргэд, орон гэргүй тэнэмлэл иргэдийг нийгэмшүүлж байгаа төрийн бус байгууллагууд, хүүхдийн асрамжийн байгууллагуудад гардуулан өглөө.

Хүмүүнлэгийн өдөрлөгийг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ, “Нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд зориулан гадаадын зээл туслаж ирдэг боловч энэхүү тусламжийг хүртэх ёстой хүмүүс нь авч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй юм.Тиймээс бид тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа иргэддээ энэхүү бараа бүтгээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажиллаж өнөөдөр ийнхүү авах ёстой хүмүүст нь хүлээлгэн өгч байна” гэж онцолсон юм.

Be Forward компаниас үзүүлж байгаа тусламжийн бараа бүтээгдэхүүнийг өнөөдөр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэхд НЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, “Зөв амьдрах ухаан” ТББ, “Эгэл амьдралын мөр” ТББ, “Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ, “Заюу тайж “ТББ, “Түгээмэл хөгжил” ТББ болон хүүхэд асрамжийн төвүүдэд гардууллаа