2014.07.02

Төмөр замын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар төмөр замын асуудлыг хэлэлцлээ. Хаалттай хэлэлцсэн энэхүү асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.  Энэ талаар

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

Хамтарсан засгийн газар барьж байх үедээ монгол улсын төрөөс төмөр замын барилгын бодлогын бичиг баримтыг УИХ оруулж баталсан. Тэр үед зам тээврийн сайдаар Баттулга сайд ажиллаж байсан тэр бодлогыг оруулж ирсэн. Үүнийг УИХ нухацтай ярьж байж баталсан. Энэ хүрээндээ бид асуудлыг ярьж  харж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн байр суурь тус хүрээнд л явах ёстой гэж үзэж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад:

“Транзит тээврийн нөхцлийг тохирч, гэрээг амжилттай хийж дуусах хүртэл  асуудлыг хойшлууллаа. Тэгэхээр одоо Засгийн газар ажлаа хийнэ гэсэн үг. Монголын  бараа далайн боомт дээр очихдоо хөнгөлттэй нөхцөл эдлэх хүртэл буюу гэрээгээ тэгж тохирсон тохиолдолд хэлэлцэхээр боллоо.  Угтвар нөхцөлөө авч чадаагүй байж өнөөдөр нарийн царигтай төмөр зам тавина гэж аманд нь унаад байж болохгүй гэдгийг ярьсан.” Хэмээн мэдэгдэв.