Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төмөр замаас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Бакей “Өчигдөр Миний дугаараас хачин агуулгатай зүй бус, бүдүүлэг мэссэж манай тойргийн гишүүдэд очсон байна. Өглөө ирээд Миний л хууль тогтоох эрхэд халдсан юм болов уу гэсэн чинь Мовикомын дугаартай нэр бүхий гишүүдийн дугаараас ийм агуулгатай мэссэж илгээсэн байна. Энэ УИХ-ын гишүүний эрхэд халдаж байгаа хэрэг. Бид ямар нийгэмд халдаж байна аа. УИХ-ын өмнөөс хуурамчаар дугаар илгээж байгаа юм чинь энгийн иргэд яах болж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүн бол хэний ч шахалт, дарамтгүйгээр, өөрийнхөө итгэл үнэмшлээр хуульд санал өгөх эрхтэй Мөн УИХ-ын гишүүн Д:Ганхуяг гишүүн “миний утаст шөнө 01-цагаас хойш 1000 мессэж ирсэн. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэд нь халдаж байна. Үнэхээр аюултай байдалд байна. ҮҮнийг хариуцах газар нь ажиллах байх. Гэхдээ энэ байгууллагууд хүчин мөхөсдөх болно”. гэв. Үүнд УИХ-ын Дарга З.Энхболд “ТЕГ-ын Даргын дуудаж шуурхай үүрэг өгсөн байгаа” гэв.
УИХ-ын чуулганы өчигдрийн /2014.10.23/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлсэн байр суурийг хүргэж байна. Мөнгөний бодлогыг янз бүрээр, тойрч ярьсаар байгаад л баталдаг. Тэр зарчмаараа л явах байх. Энгийнээр Бид Монголын улсын эдийн засгийг ярихад ийм л бодлого орж ирнэ. Өөр юу ч орж ирэхгүй. Өнөөдөр үйлдвэрлээд, экспортолдог бүтээгдэхүүн гэж манайд байхгүй. 70-аад онд барьсан Эрдэнэтийн зэс, саяхан хилийн ойролцоо байгаа Тавантолгойн нүүрс хоёр л бий. Эдийн засаг нь ийм энгийн улс орны Мөнгөний бодлого ийм л байна шүү дээ. Улстөрчид нь халамж өгнө. Энэ халамжаар нь Эрээн хот баяждаг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид Эдийн засгаа хараач ээ. Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоонд экспортлох юм бол татваргүй гаргана гэсэн цаасан дээр гарсан. Энгийнээр хархад сайхан ч цаана нь хархад доромжилж байгаа юм. ЕХ-д ямар бүтээгдэхүүнээ татваргүй бид гаргах вэ бэ. Өнөөдөр Говийн бүтээгдэхүүнүүд, нэхий дээлүүд ганзагаар л гарч байна. Сая Транзитаар хоёр хөршөөрөө далайд гарна гэж байна. Яг гараад зарах бүтээгдэхүүн өнөөдөр манайд байхгүй л байхгүй юу. Одоо тэгээд Транзитаар гарах гэж байна гээд бөөн баяр болоод нарийн цагираг батлагдах гэж байна. Бүтээгдэхүүн байхгүй. .../Үргэлжлэлийг бичлгээс үзнэ үү/
Чуулган, байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд дэмжив. Төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар болж буй аж. О.Баасанхүү: “Ингэж салгах хэрэгтэй юу. Ингэхээр чинь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой чинь харшлаад байгаа юм биш үү. Хоёрдугаарт, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусаагүй, шинэ маршрут орж ирсэн учраас өөрчлөлт оруулъя гэх нь ойлгомжгүй болгоод байна" гэв. Ж.Энхбаяр “Одоо УИХ-аар ингээд батлахаар Төрөөс барих төмөр замын бодлогод тусгагдаагүй шинэ маршрут ороод ирэх нь. Байнгын хороон дээрээс шинээр оруулж ирсэн хоёр маршрутыг тусад нь гаргаад санал хураалт явуулчихья. Үнэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягын яриад буй болгоомжлолтой санал нэг байна” гэсэн горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулав. Ингэхгүй бол шинээр орж ирсэн маршрутаас болж дээрх чиглэл, царигийг заасан заалтыг бүхэлд нь унагахаас өөр арга байхгүй хэмээн үзсэн тул санал хураалтын үеэр тус заалтад эсрэг санал өгөв. Гэвч ингэж буй нь дээрх цариг чиглэлүүдийг эсэргүүцэж буй хэрэг биш бөгөөд Сайншанд-Ханги гэх замын дундаас орж ирсэн 2 нэмэлт маршрутыг асуудлыг цэгцэлж, тусад нь хэлэлцэх өөр боломж байхгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл эцсийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын өргөн барьсан хувилбараар буюу чамгүй урт хугацааг зарцуулан байж шийдэлд хүрсэн хувилбараа дэмжих нь зүйтэй хэмээн гишүүд үзсэн байна.
Чуулган, байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд дэмжив. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийн хоёр дахь заалтад “Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай. Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээн өөрчлөн найруулах санал оруулсан юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын чуулган дээр :Бид аймаг бүрээр хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирж байгаа бол боловсруулах үйлдвэрийг мартах хэрэгтэй. Далайд гарцгүй манай улс төмөр замаа дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн Эдийн засагтайгаа уялдуулах ёстой. Түүнээс бид компаниудын лоббигоор ингэж хилээ сэтлэж болохгүй" гэв. Тэрээр бас өөрийн твиттер хуудаснаа “Баялгаа түүхийгээр нь нарийн царигаар гаргах болсон нь тун харамсалтай” хэмээн жиргэв. Түүний хувьд нарийн царигаар урд хөрш рүү төмөр зам тавихыг эсэргүүцсээр байгаа. Гэвч УИХ энэ асуудлыг дэмжихээр болсон нь энэ.