Гарьдхүүгийн Баярсайхан отгон гарьдыг баярлуулна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.07.04

Гарьдхүүгийн Баярсайхан отгон гарьдыг баярлуулна

УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан Ардын хувьсгалын 83, Их Монгол Улсын 808 жилийн ойн баяр наадмаар отгон гарьдад гарын бэлэг өгнө хэмээн мэдэгдээд байна.

Тэрхүү бэлэг нь Их хурлын гишүүний нэг сарын цалин, өргөө цагаан гэр байх ажээ.

Түүний хувьд энэ жилийн наадмыг сэтгэл тун өндөр угтаж байгаа гэнэ. Хаврын чуулганы хугацаанд УИХ чухал хуулиудыг баталж гаргасан. Ингэхдээ иргэдээ тав хоног амруулахаар хуульчилсан бодохоор хотол олноороо тав тухтай сайхан наадаарай хэмээн тэрээр сэтгэгдлээ илэрхийллээ.