Иракийн хаос ба Ойрхи Дорнодыг жижиглэж, хуваан эзэмших стратеги
2014 оны 6-р сарын 29-нд Исламын халифат (улс) байгуулагдсанаа зарлалаа. Исламын халифатын гол цөм нь Ирак ба Левантын исламын улс (ИЛИУ) хэмээх исламын террорист байгууллага.
ИЛИУ нь Ирак, Сирийн нутагт үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Левант (эртний франц хэлээр мандах, ургах гэсэн утгатай) бол Газар дундын тэнгисийн түүхэн нутаг бөгөөд энд Сири, Ливан, Израиль, Иордан, Палестин, Египет, Турк, Кипр багтдаг. Арабууд энэ нутгийг аш-Шам гэж нэрлэдэг. Иймээс ИЛИУ-ыг бас ИШИУ гэх нь бий. Суннит шашны 11 радикал бүлэглэл нэгдэн 2006 оны 10-р сарын 15-нд ИЛИУ-ыг байгуулсан ба Ирак дахь “Аль Кайда” террорист бүлэглэл толгойлж ирсэн юм.
ИЛИУ бол үнэндээ өрнөдийнхний нууц арми. Ойрхи Дорнодыг тогтворгүй, эмх замбараагүй болгож улмаар шашин сект болон үндэстэн ястан угсаатнаар нь зохиомлоор ялгаварлаж бутаргаж задлан, суннит шашны бичил улс байгуулахын тулд энэ армийг байгуулжээ. Товчхондоо ИЛИУ бол өрнөдийнхний дэмжлэг хүлээсэн гадаадын хөлсний цэргүүдийн байгууллага.
ИЛИУ-ыг байгуулсан ба Ирак дахь “Аль Кайда” террорист бүлэглэл толгойлж ирсэн юм.
Сүүлийн хоёр долоо хоногт ИЛИУ-ын хөлсний цэргүүд Иракийн арми руу дайралтаа идэвхжүүлж, тус улсын (Ирак) баруун хойд нутгийн олон хотыг эзэлсээр байна. Үүний дүнд Иракт өмнөхөөс ч илүү хаос буюу эмх замбараагүй байдал үүслээ.
ИЛИУ-гийн Иракт явуулсан ажиллагааг НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллэй “Энэ бол цэргийн гэмт хэрэг, ямар ч эргэлзээгүй ” гэж хэлжээ.
Өрнөдийн орнууд Сири улсад Башар Асадын дэглэмийг тогтворгүй болгож, устгахын тулд аль хэдийнээс ИЛИУ-ыг ашиглаж байна. Үнэндээ Башар Асад бол өрнөдийн гүрнүүдийн эдийн засагт залгиулахаас татгалзсан төрийн тэргүүн. Их Британи, Америк, Европын ноёрхлыг эсэргүүцдэг улс үндэстнүүдийг устгахын тулд өрнөдийн эдгээр империалист гүрэн тухайн улс оронд эмх замбараагүй байдлыг үүсгэхийн зэрэгцээ шашин шүтлэг, угсаатнаар нь задалж бутаргадаг “жижиглэж хуваа, тэгээд эзэмш” гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг.
Ирак бол Ойрхи Дорнодод явуулж байгаа илүү өргөн стратегийн нэг хэсэг. Энд өрнөдийн стратегич-геополитикч Збигнев Бжезинский, Бернард Льюис нарын стратегийг хэлж байна.
Түүхч, зохиолч Вебстер Тарпли алдарт Бжезинский-Льюисын төслийн талаар “Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратегийн зорилго бол оршин буй бүхий л үндэстний төр улсыг сүйрүүлэх. Үүний тулд нийтлэг схемийг ашигладаг, үүнийг Бернард Льюисийн төлөвлөгөө гэдэг. Збигнев Бжезинский нарын хүмүүс үүнийг дахин гаргаж ирлээ.
Бичил улс, тасчин хуваасан орон, сепаратизм, эмх замбараагүй байдал, хээрийн командирууд ба НАТО өөрсдөд хэрэгтэй гэж үзсэн активуудаа булаан авах эрхтэй” хэмээн 2012 онд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
Өрнөдийн орнуудын стратегийн талаарх ерөнхий төсөөллийг Бернард Льюис өгсөн. Тэрбээр бүр 1992 онд “Ойрхи Дорнодын ихэнх улс (Египетээс бусад нь) бол саяхан зохиомлоор байгуулсан бүтэц, иймэрхүү процесст нэн эмзэг.
АНУ ба түүний бүс нутаг дахь суннит холбоотнууд болох Булангийн хаант улсууд л ИЛИУ-ыг үүсгэсэн.
Төвлөрсөн засаг мэдэгдэхүйц суларсан тохиолдолд улстөрийн системийг цогцоор барьж тогтоох иргэний нийгэм байхгүй, төр улсаа бүхнээс дээдэлж, эцсээ хүртэл үнэнч байх үндэстний нэгдсэн мэдрэмж ч байхгүй. Ийм тохиолдолд эмх замбараагүй байдал, хоорондын өрсөлдөөн, дайсагнал болон дайтагч омгууд, шашны сект, бүс нутгууд, намуудаас болж улс орон задардаг. Жишээлбэл, Ливанд яг ийм юм болсон” гэж “Foreign Affairs-т бичиж байжээ.
Тони Карталуччи “New Eastern Outlook”-т нийтлүүлсэн материалдаа “АНУ ба түүний бүс нутаг дахь суннит холбоотнууд болох Булангийн хаант улсууд л ИЛИУ-ыг үүсгэсэн.
ИЛИУ-ын зорилго бол Иракт суннит шашны исламын улс байгуулж, Ойрхи Дорнод даяар шашнаас үүдэлтэй тогтворгүй байдлыг бий болгож, улмаар шиит шашинт Иран, Сири, “Хизболла”-г сулруулах” гэжээ.
“World Net Daily” сонинд мэдээлснээр Сирийн Засгийн газрын эсрэг байлдуулахын тулд Америкийн цэргийнхэн 2012 оноос Иорданы нутагт нууц баазуудад зэвсэгт дайчдыг сургаж эхэлсэн гэнэ. Үүнийг Иорданы албан эх сурвалж ч баталдаг.
ИЛИУ нь Иракийн нөхцөл байдлыг олон жилийн турш тогтворгүй байлгаж ирсэн. Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики “Саудын Араб, Катар улс нь Багдадын төр засгийг сулруулахын тулд ИЛИУ-ыг санхүүжүүлдэг” гэж 3-р сард мэдэгдсэн юм.
Иракийн 4-р сарын сонгуулийн өмнө буюу тодруулбал, 2-р сард ИЛИУ тус улсын баруун нутаг Анбарт дайн дэгдээсний улмаас 300 хүн амь үрэгдсэн юм. Ер нь бүлэглэлүүдийн дайнд зөвхөн 2014 оны эхээс тоолоход 1800 хүн амиа алдсан гэдэг тоо бий.
Иракийн орон нутгийн хэвлэл мэдээлэлд бичихдээ тус улсын цуст иргэний дайн нь олон арван жилээр оршиж байсан шашны гүн сөргөлдөөн, зөрчлийн улмаас үүдэлтэй гэжээ.
Энэхүү газрын зураг дээр Иракийг 3 бүсэд хуваасныг та харж байна. Баруун талд Суннитын Ирак, дорно зүгт Арабын Шиит шашны улс, хойд талд Эрх чөлөөт Курдистан (зургийн тайлбар)
Энэхүү газрын зураг дээр Иракийг 3 бүсэд хуваасныг та харж байна. Баруун талд Суннитын Ирак, дорно зүгт Арабын Шиит шашны улс, хойд талд Эрх чөлөөт Курдистан (зургийн тайлбар)
Гэтэл үнэндээ Иракийн дотоодод хүчирхийллийг гааруулсан гол бүлэглэл бол Өрнөд ба түүний холбоотнуудын хяналтад байдаг ИЛИУ гэсэн баримт баталгаа бий.
Иракийн дүрвэгч бөгөөд Лондоны Метрополитен их сургуулийн нийгэм судлалын багш Сами Рамадани саяхан “Guardian” сонинд бичихдээ “2003 онд Иракт халдан довтлох хүртэл энд шашны хүчирхийлэл гарч байгаагүй.
Халдан довтолсны дараа л шашны хүчирхийлэл асуудал болсон. Улс орныг шашин сектын шинжээр 3 бүсэд хувааж задлахын тулд “хувааж, эзэмд” гэсэн колонийн стратеги ашигласан” гэжээ.
Иракийг 3 бүсэд хуваах бодлого бол хүчирхэг өрнөдийн гүрнүүдийн сүүлийн хэдэн арван жил явуулж буй улс төрийн бодлогын нэг хэсэг. Үүний баримт нь Америкийн чөлөөндөө гарсан дэд хурандаа Ральф Петерсийн тэртээх 2006 онд нийтлэгдсэн газрын зураг.
Хар өнгөөр газар нутгийг нь нэгтгэх ёстой улс орнуудыг харуулсан бол улаан өнгөөр газар нутгаа алдах улс орнууд, харин саарал өнгөөр үзүүлсэн нь хил хязгаар нь өөрчлөгдөхгүй улс орнууд.
Сүүлийн долоо хоногуудад суннитуудын хянадаг террорист бүлэглэлүүд Баруун Иракийн газар нутгийн нэлээд их хэсгийг эзлэн авснаас харахад энэхүү картад үзүүлсэн 2006 оны стратеги биелж байгаа аж.
Сүүлийн долоо хоногуудад суннитуудын хянадаг террорист бүлэглэлүүд Баруун Иракийн газар нутгийн нэлээд их хэсгийг эзлэн авснаас харахад энэхүү картад үзүүлсэн 2006 оны стратеги биелж байгаа аж.
Сирийн зүүн хойд хэсэгт бие даасан бүс байгуулахыг оролддог курдын дайчид ч энэхүү төлөвлөгөөний дагуу “ажиллаж байна”.
Сирийн курдууд 1-р сард бүс нутгийн автономит эрхийг зарласан, энэ нь Ойрх Дорнодод Эрх чөлөөт Курдистан гэсэн улс байгуулагдахад хүргэж болзошгүй. Ялангуяа хөрш Иракийн хойд нутаг дахь Курдистантай нэгдвэл.
Колоничлолын эсрэг зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулах чадвар бүхий хүчтэй, нэгдсэн, нягтарсан ард түмнээс дэлхийн хүчирхэг гүрнүүд хэзээд айж ирсэн.
Ойрхи Дорнодод олон арван жилийн турш “хувааж, эзэмш” гэсэн сонгодог номлол хэрэгжиж ирлээ, үүний зорилго нь улс үндэстэнг хагалан бутаргаж, сүйрүүлэх аюул тээгч хаос буюу эмх замбараагүй байдлыг бий болгох.
Тогтворгүй байдал, эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгэх, балканжуулах (улс орныг хагалан бутаргаж, иргэний дайн дэгдээн задлах) нь орчин үеийн улстөрийн гол агуулга болжээ.
Энэ нь өрнөдийн орнуудын геостратегийн ашиг сонирхлын эсрэг босч тэмцсэн дэглэмүүдийг сулруулж, үндэстэн дамнасан корпорациудад бүс нутгийн баялгийг дээрэмдэх боломжийг олгодог.