Г.Батхүү гишүүний “Хобби” нэмэгджээ
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.07.03

Г.Батхүү гишүүний “Хобби” нэмэгджээ

УИХ-ын гишүүн Г.Батхүү морь сонирхдог, уяач гишүүдийн нэг билээ.

Тэрбээр морин спортоос  гадна машин, мотоциклийн спорт сонирхдог бөгөөд энэ чиглэлийн холбооны ерөнхийлөгчөөр арав гаруй жил ажиллаж байгаа аж.

Морь, техникийн спортоос гадна тэрбээр нохойны “хобби”-той болсон аж. Тэр дундаа монгол нохойг өсгөх үржүүлэх тал дээр их л анхаарал хандуулдаг байна.

Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагуудтай хамтарч монгол нохойны үржил, үйлдвэр угсааны асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа аж.