Мэндчилгээ
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.07.04

Мэндчилгээ

2014 оны Олон улсын Хоршооллын өдрийг Дэлхий нийтээр “Хоршооллын бизнес нь тогтвортой хөгжлийг хангана" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү уриа нь хоршооны гишүүд нэгэн зэрэг хоршооныхоо эзэд, үйлчлүүлэгчид байж тогтвортой хөгжлийг хангадаг учир хоршооллын бизнес нийгэм, эдийн засгийн хямралын үеүдийг ч хамгийн хохирол багатай даван туулж чаддаг, тогтвортой, аюулгүй бизнес эрхлэлтийн хэлбэр гэдгийг олон нийтэд ойлгуулан таниулах зорилготой юм.

 Монгол улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг манай улсын хоршооллын байгууллагууд дэмжиж, хоршооллын хөдөлгөөний хүрээг тэлэх, хоршоодын чадавхийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан амжилтаа бататган, цаашид улсорныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа нийт хоршоологчиддоо Олон улсын хоршооллын болон Монголын үндэсний хоршооллын өдрийн халуун мэндийг хүргэе.

Улсын их хурлын гишүүн Хөдөлмөрийн сайд Хоршоог Хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийн үндэсний зөвлөлийн дарга Я.Санжмятав