Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна
Бүртгэлд нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсан
2014.06.26

Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Эдгээр иргэдийг бүртгэлд хамруулахдаа дүүрэг тус бүр дээр нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, зургаар нь сан үүсгэсэн байна. Мөн бүртгэлд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Бүртгэлд нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсанаас  Сонгинохайрхан дүүрэгт 211,  Баянгол дүүрэгт 146,  Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгэжээ