Шилдэг сумын мялаалга наадам болов
Эрдэнэ­мандал сум энэ сарын 4,5-нд мялаалга наадмаа зохион байгууллаа.
2014.07.08

Шилдэг сумын мялаалга наадам болов

Улсын тэргүүний Эрдэнэ­мандал сум энэ сарын 4,5-нд мялаалга наадмаа зохион байгууллаа.

Наадмын үйл ажиллаг­аанд Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, айм­гийн Иргэдийн хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Эрдэнэмандал сум­ын нутгийн зөв­лөлийн дар­га П.Мөнхжаргал тэргүүтэй төрийн төлөөлөл Улаан­баатар, Эрдэнэт, Дархан хот дахь нутгийн зөвлөлийн төлөөлөл, газар газарт амьдарч буй Эрдэнэмандал сумын уугуул иргэд хү­рэлцэн иржээ.

Сумын удирдлагууд буянт сүргийн эзэд болсон малч­дын­хаа анх­дугаар зөв­лөл­гөөнийг зох­ион байгуулж, энэ үеэр аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс, Ний­гмийн даатгалын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Хөдөө аж ахуйн газар зэрэг хэлтэс агентлагийн төлөө­лөл хүрэл­цэн ирж малчдад цаг үе­ийн мэдээлэл өгч, сонирх­сон асуултуудад хариулж байлаа.

Мялаалга наадам төрийн үйлс мандан бадрахын бэл­гэ­дэл есөн хөлт цагаан ту­гаа залж, төрийн дуул­­лаа эгшиглүүлэн хүндэт­гэлтэйгээр эхэлсэн.

Наадамд аймаг сумын цолтой 64 бөх барилдаж, зур­­гаан насны морьд уралдуулан, сурын харваа, гар ша­­г­айн тэм­ц­ээнүүдийг уламж­лал ёс­­оор зохион бай­гуулсан юм.

Монгол улсын Ерөнх­ийлөгчийн зарлигаар Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт, Хөдөл­мөрийн гавьяаны ул­аан тугийн одонгоор шаг­наг­дсан хүмүүст шагнал гард­уулах ажиллагаатай зэрэгцэн аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тус сумын багийн эмч нарт мотоцикль бэлэглэв.

Тэр­бээр шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ: Хүн, малын амьдрах таатай нөх­цөл бүрдсэн энэ сай­хан ну­­тагт төрж өссөн хэн бү­­х­­эн төрлөх нут­гаараа бахар­хаж, хүйн хол­боотой явдаг.

Эртний хүн гүрний өл­гий нутаг эдүгээгийн ул­­сын шил­дэг сум болсон Эрдэнэмандалынхан хөдөл­мөрч, ажилсаг ард түмэн. Мал сүргээ үеийн үед өсгөн үржүүлж, нутаг орныхоо нэр алдрыг түгээн дэлгэрүүлж буй ард иргэддээ баяр хүргье гэлээ.

Дашрамд дуулгахад ирэх жил Эрдэнэмандал сум 90 жилийн ойгоо тэмдэг­лэх бөг­өөд түүхт ойноосоо өмнө ул­сын төс­в­ийн хөрөн­гө оруулалтаар шинэ сургууль­тай болохоос гадна Эрүүл мэндийн сайд сумандаа шинэ эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ суманд хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын там­гын газрын барилга, сүм хийд гээд бүгд шинээр баригдсан бөгөөд 2014 оноос Үйлдвэр технологийн паркийг улсын төсвөөр барих юм. Мөн “Идэр-Улаан” багийн төвийг шинээр бай­гуулах ажээ.