Унаач хүүхдүүдийн эрхийг ингэж хамгаална гэв
“Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах
2014.07.09

Унаач хүүхдүүдийн эрхийг ингэж хамгаална гэв

Наадам болох гэж байгаатай холбогдуулан хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал, даатгалын асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо гэх байгууллагууд хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Тэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо “Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэнэтийн ослын бүтээгдэхүүний үйлчилгээг сайжруулах, хурдан морь, уралдаанч хүүхдийн эрхашгийг хамгаалах, түүнтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал, санаачилга гаргаж олон нийтэд танилцуулах аж.

Мөн шийдвэр гаргагчдад нөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах юм байна.

Даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд даатгагч байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэх гэнэ.

Харин Монголын морин спорт уяачдын холбоо “Уралдаанч хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах, хурдан морины уралдааны зохион байгуулалтыг өндөржүүлэх, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй уралдааныг хориглох, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал, санаачилгыг гаргаж ажиллах юм байна.

Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвх санаачилга гаргаж нийгмийн хариуцлагаа ухамсарласан эзэд, уяач, уралдаанч хүүхэд, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тухай саналаа , холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.