Оюутан цагдаа нар цагт 3500 төгрөгийн цалинтай
Монголын оюутны холбоо Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Оюутан цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Оюутан цаг даа нар нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм.
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж авсан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг мэргэжлийн багш нар зааж Хөтөлбөрт эхний ээлжинд 44 оюутан хамрагджээ.
Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгоно.
Тодруулбал, оюутан цагдааг өдөрт дөрвөн цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох юм. йнгэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг, жуулчны улирал буюу 7, 8, 9 дүгээр сар дуустал ажилласнаар 924 мянган төгрөгийн урамшуулал авах юм байна.
Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана. Оюутан цагдаа хөтөлбөрт шаардагдах төсвийг НИТХ-аас гаргаж байгаа аж.