Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эмч, эмнэлгийн ажилтнууд “нарны алхалт” хийв
Ингэж амьдралын зөв дадалтай эмч эмнэлгийн ажилтнууд иргэдэд чиглэсэн ажлыг илүү чанартай хийж хэрэгжүүлж чадна хэмээн зохион байгуулагчид үзсэн юм байна.
2014.07.10

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эмч, эмнэлгийн ажилтнууд “нарны алхалт” хийв

Монгол улсын Засгийн газар энэ долоодугаар сараас эхлэн улс даяар “Эрүүл мэндийн довтолгоо”-г өрнүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэгийн эмч, эмнэлгийн ажилтнууд “Нарны алхалт”-ад оролцолоо. Өглөө 08 цагт эхэлсэн уг арга хэмжээнд 400 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд оролцсон бөгөөд энэ үеэр  бүх нийтийн дасгал хөдөлгөөн хийж, 3.3 км  алхалт хийсэн юм.

Мөн амьдралын зөв дадал хэвшил, хэмнэлтэй болох талаар зохион байгууулагчдын зүгээс мэдээлэл хилээ.

Монголын улсын хэмжээнд нийт хүн амын өвчлөлийн байдлаас дүгнэвэл элэгний хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт хэлбэлзэх өвчин зонхилон тохиолдож  байгаа аж.

Aрхи тамхинаас татгалзахад нь туслах, таргалалтыг бууруулах, цусны даралт өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг хийх нь хамгийн чухал юм.

Тиймээс иргэдийг зөв амьдралын хэвшилтэй болгохын тулд архи тамхинаас татгалзахад нь туслах, таргалалтыг бууруулах, цусны даралт өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг хийх нь хамгийн чухал юм.

Иймд “Эрүүл мэндийн довтолгоо”-г Улаанбаатар хот болон 21 аймгийн Эрүүл мэндийн газар, сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгон, сум дундын эмнэлгүүд харьяа байгууллагуудын эмч эмнэлгийн ажилчдыг энэхүү арга хэмжээнд оролцуулж байгаа аж.

Ингэж амьдралын зөв дадалтай эмч эмнэлгийн ажилтнууд иргэдэд чиглэсэн ажлыг илүү чанартай хийж хэрэгжүүлж чадна хэмээн зохион байгуулагчид үзсэн юм байна.