Өвчлөл үүсгэж буй эрсдэлд хүчин зүйлийг багасгана
Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.07.01

Өвчлөл үүсгэж буй эрсдэлд хүчин зүйлийг багасгана

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ онд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр батлах захирамж гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан удахгүй халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Харин амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрт нөлөөлж байгаа хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйл их байна.

Тухайлбал, хүн амын гурван хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, таван хүний нэг нь гэмтэл, хордлого, гадны шалтгааны улмаас 3500 гаруй хүн хорт хавдраар, нас барж байна гэсэн тооцоо байдаг.

Мөн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байгаа бол насанд хүрэгсдийн 27.1 хувь нь тамхи татдаг, 36.3 хувь архи хэрэглэдэг, 10.3 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байдаг гэсэн тоо байна.

Өөрөөр хэлбэл энэ бүхэн нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой учраас энэ бүхнээс сэргийлж чадвал, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шинжингийн хэв шинжийг 90 хүртэлх хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж буй аж.