2014.07.29

Архангай аймгийн Хайрхан сум байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна

Архангай аймгийн Хайрхан сум байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.

Хайрхан суманд  50 гаруй жил хийх  бүтээн байгуулалтыг ганцхан жил хийж гүйцэтгэлээ гэдгийг онцолж байсан юм. Энэ үеэр сумын төвөө өөрчилж сумынхаа төлөө олон бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Энэхүү бүтээн байгуулалтыг үнэхээр хийж бүтээе гэсэн сэтгэл зорилго байвал аливаа зүйлийг хийж болдог юм байна гэдгийн тод жишээнээс харж байна.

Энэ жишгээр улс орон маань хөгжөөсэй, олон сум аймаг үүний дагуу  сум хөгжиж, иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлээсэй гэж бодож байна.

Өнөөдөр Хайрхан сумын түүхт 90 жилийн ойд  төлөвлөсөн тохижилт, асуудлуудаа шийдэж чадлаа гэж Хүн ам хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.

Архангай айигийн Хайрхан сум нь эртний хүн төрөлхний өлгий нутаг гэж үздэг 10 жилийн өмнөө Монгол, Франц  хамтарсан экспедиш Хүннү гүрэний үүсэл хөгжлийн төв юм гэсэн дүгнэлт гаргаж байсан юм байна. 

Энэ мэтээр түүхийн дурсгалт зүйлээр нэн баялаг ихтэй нутаг гэдгийг иргэд хэлж байлаа. Газар зүйн байршлын давуу талаа ашиглах боломж их бий гэдгийг онцолсон юм.