Хэнтий Аймаг Хоёр Тэрбумын Үлдэгдлээ Зарцуулахаар Төсөвтөө Тодотгол Хийв
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав
2014.07.10

Хэнтий Аймаг Хоёр Тэрбумын Үлдэгдлээ Зарцуулахаар Төсөвтөө Тодотгол Хийв

Хэнтий аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан болж, “Аймгийн 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн тодотголын тухай”, “Отрын бүс нутгаас чөлөөлүүлэх тухай”,  “2014 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, агнах ан амьтны тоог батлах тухай”, “Концессын зүйлсийн жагсаалтыг батлах тухай”, “Аймгийн ИТХ-ын байгууллагын хороо, бүтцэд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргав.

Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Хэрлэнчимэг аймгийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн тодотголын тухай илтгэлээ.
-Төсвийн тухай хуулийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах, төсөвт тодотгол хийх тухай заалтууд, Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг үндэслэл болгон 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлж байгааг илтгэгч хэлэв.

2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлж байгааг илтгэгч хэлэв.

2013 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн гүйцэтгэлээр аймгийн төрийн сан 1,5 тэрбум төгрөгийн, сумдын төрийн сан 420 сая төгрөгний үлдэгдэлтэй гарсан байна.

Эдгээр үлдэгдлийг төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний хүрээнд зарим урсгал зардлыг санхүүжүүлэхэд, тодорхой хэсгийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах, үлдэх хэсгийг Сангийн сайдын 238-р тушаалаар батлагдсан журмын дагуу төсөв захирагч нарт зарцуулах эрх олгохоор санал оруулж батлууллаа.

Үүнд: Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 75-р тогтоолоор төрийн үйлчилгээний ажиллагсдын цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор хувь хүний орлогын албан татварын орлогыг 60,0 сая төгрөгөөр, улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчдийн тоо өмнөх оныхоос 2,4 хувиар өссөнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн албан татварын орлогыг 60,0 сая төгрөгөөр гэх мэтээр хэд хэдэн орлогыг тус тус нэмэгдүүлжээ.

Энэ удаагийн тодотголоор орон нутгийн өмнөх оны төрийн сангийн үлдэгдлээс урсгал зардлыг 638.6 сая төгрөгөөр, ОНХСангийн хөрөнгийг 1,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн нийт зарлагыг 59,3 тэрбум төгрөг байхаар тооцон боловсруулсан байна. 

“Алтаргана 2014” олон улсын их наадмын үйл ажиллагааны зардалд 140,0 сая төгрөг зэргээр нэмэгдүүлжээ.

Энэ нь ХХОАТатварын тухай хуулийн дагуу чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх 1400 татвар төлөгч иргэдэд олгох буцаан олголтын дутуу 195,0 сая төгрөг, аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан 2014 оны мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд 84,5 сая төгрөг, “Алтаргана 2014” олон улсын их наадмын үйл ажиллагааны зардалд 140,0 сая төгрөг зэргээр нэмэгдүүлжээ.

Ийнхүү 2014 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 6,9 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 9,6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 11,2 тэрбум төгрөгөөр баталлаа.

Мөн орон нутгийн урсгал зардлыг 10,9 тэрбум төгрөгөөр,  аймагт олгох орон нутгийн хөгжлийн сан болон хөрөнгө оруулалтыг 5,8 тэрбум төгрөгөөр,  сумдад олгох орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 6,8 тэрбум төгрөгөөр, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 4,9 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөрөнгө оруулалтыг 967,2 сая төгрөгөөр, тусгай шилжүүлгээр санхүүжих байгууллагуудын зардлыг 29,7 тэрбум төгрөгөөр батлав.