Олон “балжинням” давхцсан өдөр Чингис хотод “Олимп” цогцолборыг барьж эхэллээ
2014.06.18

Олон “балжинням” давхцсан өдөр Чингис хотод “Олимп” цогцолборыг барьж эхэллээ

Зуны эхэн сарын шинийн 15 буюу бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдөр хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн монголын цагаар үүрийн 04 цагт эхэлсэн бол энэ өдөр Хэнтий аймгийн Чингис хотод “Олимп” цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. 

Ийм өдөр “Олимп” цогцолбор хэмээх их бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад хүн бүхэн билэгшээж байлаа.

Иж бүрнээр дэлхийн стандартаар барьж байгуулах ажээ.

Уг цогцолборыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын жагсаалтад хэнтийчүүд санал нэгтэй эрэмбэлж оруулсан бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч нутагтаа өвлийн спортыг хөгжүүлнэ гэж тодорхой заасан байна.

Энэхүү “Олимп” цогцолборт хөл бөмбөг, хоккей, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайнуудыг иж бүрнээр дэлхийн стандартаар барьж байгуулах ажээ.

Цогцолборын зураг төслийг “Тоонто гранд” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Тулга констракшн” компани шалгаран бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдрөөс эхэлж байна.

“Тулга констракшн” компани өмнө нь Галшар сум, Дорнод аймаг, Улаанбаатар хотод ийм спортын талбайнуудыг барьж байгуулсан туршлагатай.