Ж.Дэлгэрсайхан: Компаниуд гаднаас зээл авахад Засгийн газар батлан даах хэрэгтэй
Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
2014.07.30

Ж.Дэлгэрсайхан: Компаниуд гаднаас зээл авахад Засгийн газар батлан даах хэрэгтэй

Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн өнөөгийн байдал, үүнээс гарах гарц болон санхүү болон хөрөнгийн зах зээлийн боломжийн талаар ярилцлаа.

-Манай банкуудын нийт зээлийн 33 хувь бу.юу гуравны нэг нь дан ганц нь барилгын салбараас хамаарч хэт төвлөрөл үүсээд байгааг Дэлхийн банкнаас сануулж буй. Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийн салбарт худалдан авалт буурч байгаа дүр зураг ч статистик мэдээллээс харагдаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед үл хөдлөх хөрөнгийн салбараар дамжиж банкны салбарт хүндрэл учрах эрсдэл хаяанд ирээд байгаа юм биш үү?

-Эдийн засгийн нөхцөл сул, банкны салбарын нийт зээлийн бүтэц хэт нэг талд орчихоод байгаа нь үнэн.

Нийт эргэлтэд байгаа 10 гаруй их наяд зээл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэт төвлөрөл үүсгээд байгаа.

Тэгэхээр барилга болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлага цаашид хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгээс ирээдүйд банкны салбарын эрсдэлд учрах магадпалтай байдалд орчихоод байна. Гэхдээ үүнийг ирээдүй цаг дээр ярьж байгааг анхаарах хэрэгтэй.

Одоогоор банкны салбарын эрүүл мэндийн байдал харьцангуй тогтвортой байна. Гэхдээ цаашдаа зээлийн бүтэц төдийгүй эдийн засагт байгаа мөнгөний өрөнхий бүтэц рүүгээ анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд банкны төдийгүй бусад санхүүгийн зах зээлдээ анхаарал хандуулах шаардлагатай байна.

-Зээлийн бүтэцдээ анхаарч, алхам хийх ёстойг та онцолж байна. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Банкны салбарын чанаргүй зээл, өөрийн хөрөнгийн үзүүлэлт зэргийг харахаар Монголбанкны шалгуураас нийтээрээ хэт доогуур орж, асуудал үүсгээд байгаа зүйл өнөөдөр алга. Гэхдээ төрийн зүгээс мөнгөний болон сангийн бодлогоор дамжуулж тодорхой нэг салбарыг дэмждэгээ зогсоох хэрэгтэй.

Тухайлбал, барилгын салбарыг их хэмжээний зээл бэлэн мөнгөөр дэмжиж байгаа нь эргээд импортыг нэмэгдүүлж, төвлөрөл бий болгоод байгаа. Харин арилжааны банкууд нэгэнт бизнесийн байгууллага учир боломжтой салбартаа мөнгөө өгөөд явж байгааг буруутгах аргагүй. Аливаа нэг салбарыг хэт хүчтэй дэмжээд байх юм бол эргээд л эдийн засаг дахь мөнгөний бүтэц алдагдаж, эрсдэл дагуулж болзошгүйг ахин сануулъя.

-Валютын ханшийн хэт өсөлтийг барих үүрэг хүлээдэг Монголбанк өнөөдөр ханшаа барьж дийлэхээ больж, зах зээлд нь даатгаад орхиж байгаа дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн байдлаар Төвбанкны        төгрөгийн ам.доллартай харьцах зарласан ханш 1865, Худалдаа хөгжпийн банкных гэхэд 1871 төгрөгт хүрээд буй. Таны харж байгаагаар валютын ханш эргээд тогтворжиход хэдий хугацаа зарцуулах юм бол?

-Жилийн дотор бид 30 гаруй хувиар валютын ханшаа алдчихпаа. 2015 оны сүүлчээр валютын ханш тогтворжино гэх мэтээр онош тогтоох ямар ч боломжгүй. Монгол Улсад орж ирж байгаа болон гарч буй валют дээр Монголбанкны нөөцөөс хамаарч өнөөдөр ханш тогтож байна.

Түүнээс биш хэн нэгэн хүн үүнийг тааж мэддэг юм огт биш шүү дээ. Чухам яаж валютын ханшийг тогтворжуулах вэ гэхээр өмнө нь бид яаж барьж байсан бэ гэдгээ харах хэрэггэй. 2009 оны хямралын үед валютын ханш өсөөд буурсан.

Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоор дамжсан орлогоор ханшийн алдагдлаа нөхсөн. Харин сүүлийн үед ялангуяа өнгөрсөн хоёр жилд эдгээр орлого хаагдаж эхэлсэн. Тэгэхээр одоо бид валютын орох урсгалыг нь ямар нэг аргаар нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна.

Мөн валютын гарах урсгалыг чадах хэмжээгээрээ хаах арга хэмжээ авах ёстой. Улс төрийн болон уул уурхайн салбарын бодлогоо маш тодорхой болгож, үүнийгээ залгамж холбоотой авч явна гэдгээ л дэлхий нийтэд харуулах юм бол гаднаас орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэх нэг алхам болно. Мөн экспортоо аль болох боломжит бүх хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Валютын гарах урсгалыг хаах чухал гэж та онцолж байна. Төрөөс дотооддоо чадах бүх бүтээгдэхүүнээ л үйлдвэрлэдэг болохоор шийдэж, 888 төсөлд санхүүжилт өгч байгаа. Энэ нь ханшийн эрсдэлийг бууруулахад үр дүнгээ өгөх болов уу?

-888 төсөлд зээл олгосноор богино хугацаандаа валютын гарах урсгалыг багасгах биш нэмэгдүүлнэ. Учир нь, энэ компаниуд их хэмжээний тоног төхөөрөмж оруулж ирэхийн зэрэгцээ түүхий эдээс гаднаас авахад компани байгаа шүү дээ.

Тэгэхээр валютын урсгалд энэ төслүүд богино хугацаандаа эерэг биш сөргөөр нөлөөлөхөөр байна. Гэхдээ энэ төслүүд зөв байх ёстой. Монгол Улс валютын ханшийн эрсдэл, уул уурхайн хэт хамааралд ахин ороход энэ эрсдэлээс авч гарах хэмжээний чансаатай төслүүд байх ёстой шүү дээ.

Гэтэл төслийн шалгаруулалт, зарласан хугацаа зэргийг нь харахад энэ дээрх 888 төсөл үнэхээр үр ашгаа өгөхөөр ул суурьтай хийсэн гэдэг нь эргэлзээтэй байна.

-Валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хамгийн боломжит хувилбар одоогоор юу байна гэж та үзэж байна вэ?

-Хамгийн түрүүнд экспортоо нэмэгдүүлэх. Тодруулбал, байгаа бүх бололцоогоороо нүүрс, зэсээ хямд үнээр ч гэсэн экспортлох. Хоёрдугаарт, ахиж зээл авах.

Гэхдээ зээл авахдаа ямар хувилбараар вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Өмнөх хувилбараар Засгийн газар зээл аваад, зарцуулаад үр дүн гарсангүй шүү дээ.

Тэгэхээр дотоодын компаниуддаа зээлийн баталгаа гаргаж өгөх юм уу, эсвэл гаднын хөрөнгө оруулагчидтай холбож өгөх хэрэгтэй. Ингэвэл ам.долларыг урсгалыг дотогшлуулахад чухал алхам болно. Энгийнээр хэлбэл, гадаад зах зээлд Монголын компаниуд зээл авахад батлан даалт хийдэг системийг нэвтрүүлэх ёстой.

Тэгвэл дотоодын компаниуд бизнесээ эрхлэх мөнгөө олоод, хөл дээрээ босоод ирнэ шүү дээ. Эсвэл Засгийн газар зээл авлаа гэхэд чухам юунд зарцуулах вэ гэдгээ маш тодорхой шийдэх ёстой. Уул уурхай, хөдөө аж ахуй, мал ахуй, газар тариалан зэргээ яаж дэмжих бодлогоо л их тодорхой гаргамаар байгаа юм.

Өнөөдрийн төрийнхний гаргаад байгаа нэг алдаа бол юунд зарцуулах вэ гэдэг маш тодорхойгүй байдаг Тэгэхээр ямарваа нэг төслийг санхүүжүүлбэл энэ нь Монголын ирээдүйд ахиж одоогийн асуудалд оруулахгүй авч явж чадах юм уу гэдгийг л мэдэх хэрэгтэй болоод байна л даа.

-Бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрээр дэмжиж, банкны өндөр хүү богино хугацаатай зээлээр шахахгүйгээр санхүүжилт босгох гарц юу байж болох вэ?

-Банкуудын  хадгаламж таваас долоон их наяд болсон байна сайн зүйл хэмээн хэлж байна. Гэтэл энэ хадгаламжийн өсөлтийг 90 гаруй хувь нь аж ахуй нэгжийн хадгаламж оаигаа юм.

Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа явуулахаасаа эмээдэг, бизнесийн орчин нь байхгүй болсны тод жишээ. Манай бизнесүүд дан ганц банкны зээлээс хамаарч “амь зууж” өдий хүрч байгаа нь эдийн засаг, бизнесийн орчин хүнд байгаагийн бас нэг шалтгаан.

Тэгэхээр манайд Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлага цаашлаад хөрөнгө татах боломж ч байна. Гэтэл сүүлийн хоёр жилд мэргэжлийн удирдлага, бодпогогүй явснаас өнөөдөр бүхэл бүтэн нэг улсын Хөрөнгийн бирж өдөрт нэг захын жижиг мухлагын орлогыг ч гүйцэхгүй хэмжээнд хүрчихээд байна.

Энгийн жишээ хэлэхэд, өчигдөр гэхэд Хөрөнгийн бирж дээр нэг сая төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. Хөрөнгийн зах зээл улс орнуудад хөгжлийн түлхүүр гэж явдаг гэтэл манайд улстөрийн томипгоогоор захирлыг нь тохоож, хэлбэрийн төдий ажил хийдэг байдал үүсээл байна.

Ингэхийн оронд хөрөнгийн зах зээлээ мэддэг, мэргэжлтэй хүнээр удирдуулах хэрэгтэй болчихоод байна. Манайл улсад хөрөнгө татах хүсэлт компаниуд нь байна, нөгөө талд нь хөрөнгө оруулах хүсэлтэй сан, компаниуд ч бий. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлт орон зай бол байна гагцхүү бодлого алга гэдгийг дахин хэлмээр байна.

-Хөгжлийн банк 200 сая ам.долларын бонд нэмж гаргана хэмээн өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн. Энэ хэр зөв шийдвэр вэ. Нөгөө талаас бондын хөрөнгийг юунд яаж зарцуулахаас гадна хэн удирдах вэ гэдэг асуудал чухал болоод байх шиг байна л даа?

-Засгийн газар дангаараа шийдэж бонд гаргадаг, Хөгжлийн банк хэмээн газрыг байгуулж, үүнтэйгээ хамтарч зарцуулалт хийж, төсөл хэрэгжүүлдэг.

Дээрээс нь Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт нэрийдпээр мөнгөний бодлогын бус арга хэрэгслээр эдийн засагт мөнгө нийлүүлдэг. Тэгэхээр хэдий хэмжээний бонд гаргаж, юунд зарцуулах вэ гэдгийг УИХ дээр шийдвэрлэх шаардлагатай болчихоод байна.

Ийнхүү төсвөөс гадуур бондын мөнгө яваад байгаа нь өөрөө эрсдэл юм. УИХ олон улсын зах зээлд хөрөнгө босгох бодлогыг нь тодорхойлж, Засгийн газар зарцуулдаг байхыг манай улсын тогтолцоо шаардаж байна.

Ийм тогтолцооны өөрчлөлт хийсэн тохиолдолд өрөө нэмэгдүүлж болно. Хөгжлийн банк 200 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийг бонд гаргах гэж бадна. Гэхдээ энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдгээ тодорхойлж, УИХ-д танилцуулчихсан байх ёстой шүү дээ. Гэтэл ийм зүйл огт алга.

Хөгжлиин банк хавар манайд 1.8 их наяд гаруй төгрег байгаа гэж байсан бол саяхан их наяд гаруй төгрөгийн эх үусвэртэй гэж мэдээлсэн. Гэтэл энэ менгөө зарцуулаагуй байж, ахиж яагаад бонд гаргах гээд байгаа шалтгаан тодорхойгүй байна шуу дээ. Тэгэхээр эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед өр нэмэгдүүлэх, мөнгө зарцуулахдаа маш хяналттай хандах ёстой. Тэгэхгүй бол энэ хөрөнгө нь эргээд манай улсад хоол биш, хор болохыг хэн ч үгүйсгэхгүй.

-Манай улсын зээлжих зэрэглэл буурч, бондын хүү өсч байгаа энэ үед олон улсын томоохон санхүүжүүлэгчид манайд зээл өгөхөөс эмээх нөхцөл байдал үүсээд байгаа биз дээ?

-Манай зээлжих зэрэглэл буурсан гэдэг нь унасан гэдгийг харуулж байна. Хоёрдугаарт, “Чингис” бондын зах зээлд дээрх хүү нь манай нэр хүнд зах зээл дээр унасныг харуулж байна. Тэгэхээр бидэнд олон улсын санхүүгийн байгуулагууд зээл өгөх эсэх нь өөрөө эргэлзээтэй болчихоод байна.

Нөгөө талаас манай улс ямар нөхцөлтэй, хэдий хэмжээний зээл татах вэ гэдэгбас сонирхол татах асуудал. Бидингэхээр зээл авлаа гэхэд 7, 8 хувиас хүү нь буурахгүй.

Мөн бид “Чингис” бондын зарцуулалтаа маш үр ашиггүй хийчихсэн гэх мэт нөхцөл байдалд өрөө нэмэгдүүлэх бидний хувьд тийм ч сайн хувилбар ч биш ч өөр сонголт манайд алга.

Дахин хэлэхэд хамгийн гол нь зарцуулалтаа хяналттай, үр ашигтай байлгахгүй бол Монгол Улсын зээлийн түүхулам л харлаад явах болно.

-Дотоодоосоо бас нэг асуудал босч ирсэн нь төсвийи орлого төвлөрөлт хангалтгүй, алдагдал ахин нэмэгдэхээе өөр аргагүй болчихоод байгаа стастистик      мэдээллүүд харуулаад байгаагта анзаарсан байх?

-Манайд төсвөө алдаатайтөлөвлөдөг л ийм байдалд хүргэж байна. Энгийн жишээ хэлэхэд, 2013 онд 32 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөөд 20 хүрэхгүй сая тонныг нь л худалдаалсан.

Гэтэл энэ жил яг л энэ алдаагаа ахин давтаж байна. 31.5 сая тонн нүүрс экспортолно гэсэн бол эхний хагас жилийн байдлаар энэ тоо 10 сая тонн л байх жишээтэй байна даа.

Эхнээсээ энэ бүх тоо санаанд нь багтсан бол хэрэгжүүлэх ажлаа хийх л ёстой байсан байхгүй юу. Ингээд нь төсвийн хариуцлага байхгүй нь харагдаж* байна. Энэ жил ахиад нь Намрын чуулган эсвэл ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хийдэг байдал давтагдах нь тодорхой болоод байна.

-Эдийн засгийн одоогийн нөхцөл байдал ирээдүйд учрах эрсдэл боломжийн талаар ярилцлаа. Тэгвэл иргэдийн дунд ч эдийн засгийн нөхцөл байдал хэзээ сайжрах бол гэсэн хүлээлт байна. Үүний хариултыг та юу гэж харж байна вэ?

-Зөв бодлогоо тодорхойлох хэрэгтэй гэдэг үгийг ахин хэлье. Хэрэв бодлогоо зөв тодорхойлоод явбал 4-5 жилийн дотор эдийн засаг ерөнхий дүр төрхөө олж, валютын ханш, нүүрснээс хамаардаг эмзэг байдпаа засч,жигдрүүлэх боломж бол байна.

-Хийхгүй бол яах вэ?

-Хийхгүй бол шууд л Африкболно шүү дээ. Баялаг нь буянболсон улс байхад хараал болсон улс ч байна шүү дээ.

Манай улс эдийн засгийн хувьд үнэхээр том сонголтын өмнө ирээд байна. Нэг хэсэг баяжиж, нөгөө хэсэг нь хоолоо ч авч идэх чадахгүй байдалд очих уу, нийтээрээ хөгжих үү гэдэг байдалүүсээд байна.

Одоо төрийнхөн аргацаасан, ард түмнээ хуурсан бодлого хэрэгжүүлсээр лбайвал Африк болно. Харин эөв бодлогоор явбал боломж байгаагдээр дурдсан.