УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.10.12

Шинэ засгийн газар ирэх оны нэгдүгээр сард 500 сая долларын өр төлөх ёстой

Ирэх онд хэдэн төгрөгийн өр төлөх асуудлаартодруулахад “Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сан бондын 161 сая ам.доллар төлөх ёстой.

Чингис бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны нэгдүгээр сард төлөх юм байна. Харин Дим сан бондын 161 сая ам.долларыг ирэх оны дундуур төлөх аж. Мөн дараагийн өр төлбөрүүд 2019, 2020 гээд жил бүр хүү болон үндсэн төлбөрийг төлж 2023 он хүртэл үргэлжлэх юм.

Монгол Улсын нийт гадаад өрийн ихэнхийг Чингис бондын өр эзэлж буй. Чингис бондын зээлийн хүүд 2019, 2020, 2021 онуудад тус бүр 51.25 мянган ам.доллар төлнө. Харин үлдсэн 1 тэрбум ам.долларыг 2022 онд хүүгийн хамт төлж дуусгавар болох юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсөвт орлого хэдийгээр давсан боловч түүнийг зарцуулах боломж хуулиар хаалттай байгаа. Төсөвт хэзээ тодотгол хийж болох нь төсвийн тухай хуульд тод заасан байгаа. Төсвийн хууль гэдэг нь  үр ашигтай байх, энэ хямралаас гарах тогтвортой байхыг шийдсэн хууль юм. Төсөв тодотгох бүрт хуулиа өөрчилж байгаа нь оновчгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сайханбилэг сайдын үед гадаад өрийг төлхийн тулд арилжааны буюу маш өндөр хувийн хүүтэй зээл авч байсан энэ нь нилээн эрсдэлийг дагуулж байсан. Өндөр хүүтэй зээл аваад бондыг бондоор төлнө гэдэг амаргүй. Тийм учраас нөхцөл сайн зээлийг гаднаас бонд босгох талаар их хурлаас чиглэл өгч байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг бол бондыг бондоор төлөх л арга бий