"Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайдыг эсэргүүцэв
Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.08.05

"Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайдыг эсэргүүцэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний тэргүүлэгчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хөдөлгөөнд 40 гаруй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн юм байна.

Хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт “Монгол Улсын Засгийн газрыг удирдаж байгаа Н.Алтанхуяг цаашид ажиллах мэргэжлийн болоод ёс зүйн боломж, чадамжгүй болохыг мэдэгдье. Хуулиас дээгүүр албан тушаал гэж байх ёсгүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчин ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзсаныг эсэргүүцэж байна” гэлээ. Мөн тус хөдөлгөөний дэд тэргүүн Б.Батсүх “Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн сайд нарыг хууль хяналтын байгууллага шалгаж, шүүх үнэн мөнийг нь тогтоох ёстой” гэсэн юм.