
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тос олборлож, экспортолж байгаа Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн бааз
2014.08.12
Өдөрт 13 мянган баррель газрын тос экспортолж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тос олборлож, экспортолж байгаа Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн баазтай танилцжээ.
Тус компани Тосон-Уул XIX талбайгаас өдөрт 13 мянга орчим баррель газрын тос экспортолж байна.
Мөн Тамсаг XXI талбайгаас түүхий тос цуглуулах, хадгалах, ачих нэгдсэн байгууламжийг шинээр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.