42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан хамрагдан, цэргийн алба хааж байгаа.
2014.08.13

Оюутан цэргүүд тангараг өргөнө

Оюутан цэрэг” хөтөлбөрт 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан хамрагдан, цэргийн алба хааж байгаа.

Тэгвэл оюутан цэргүүд өнөөдөр Чингисийн талбайд тангарагаа өргөх юм байна. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албаны хүмүүс оролцох ажээ.

Оюутан цэргүүд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтдаа хамрагдан, цэргийн алба хааж байгаа. Тэд энэ сарын 15-нд халагдах юм.