Зөвлөхөөсөө татгалзах дарга байна уу?
Сангийн яам
2014.08.18

Зөвлөхөөсөө татгалзах дарга байна уу?

Эдийн засгийн хямрал, хүндрэлээс болж төр, захиргааны байгууллагууд хэмнэлтгэй ажиллах тухай тогтоол гараад гурван сар болж байна.

Чиг үүргийн давхардалтай эсвэл нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харъяанд байгаа чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаатай ажилладаг төсөвт байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах замаар зардлыг бууруулах тухай юм.

Түүнээс гадна бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог Цөөлөх ёстой.

Гэвч энэ тогтоол өдгөө ердөө нэг хувийн хэрэгжилттэй байна. Сангийн сайд Ч.Улаан зөвлөхөөсөө татгалзсаныг эс тооцвол Засгийн газрын энэхүү тогтоолыг биелүүлсэн хүн өөр алга.

Аймгуудын тухайд мөн адил, нэг ч Засаг даргын орлогчийг ажлаас нь чөлөөлөөгүй байна.