Буцалтгүй тусламжийн хөтөлбөрт хамрагдаж болно
192 нь төгсч ирээд эх орондоо сурсан чиглэлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа гэнэ.
2014.08.19

Буцалтгүй тусламжийн хөтөлбөрт хамрагдаж болно

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хамтарсан “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS” хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 245 иргэн Японы их сургуулиудад магистрын зэрэг хамгаалахаар суралцсан байна.

Эдгээр суралцагчдаас 192 нь төгсч ирээд эх орондоо сурсан чиглэлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа гэнэ. 

Тэгвэл энэ сарын 1-ний өдрийн зөвлөлийн хуралдаанаар 2014 оны хөтөлбөрт хамрагдах байгууллага болон сонгон шалгаруулалтын ерөнхий дэс дарааллыг баталсны дагуу уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй төрийн албан хаагчид Нийгмийн халамжийн ерөнхий газрын 70141506 утсаар холбогдох боломжтой юм байна