МЗХ сарын  төлөвлөгөөгөө гаргажээ
Монголын Залуучуудын Холбоо
2014.04.03

МЗХ сарын төлөвлөгөөгөө гаргажээ

Залуучуудын тодотголтой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг залуучуудын төв байгууллага Монголын залуучуудын холбоо өнгөрсөн сарыг клубуудын сар болгон зарласан.

Энэ хүрээнд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, сонирхлоороо нэгдэхүйц ажиллагаануудыг зохион байгуулжээ. Тэд энэ сард зохион байгуулах ажлуудынхаа төлөвлөгөө гаргасан байна. Үүнд, долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулагддаг “Залуу хүн” цуврал лекц 11,18,25-ны өдрүүдэд, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 16-ны өдөр, “Оны залуу-2013” лекц энэ сарын 22-ны өдөр Төрийн ордны их танхимд, Авлигын эсрэг илтгэлийн уралдаан, 21 аймгийн залуучуудын холбоотой 14 хоногт нэг удаа цахим хурал хийх бол “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн баярын бүртгэл, Спирт үү, спорт уу аяны 2014 оны нээлтийн бэлтгэл зэрэг томоохон ажлуудыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Тиймээс энэ сар залуучуудын хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, оюуны болон эрүүл саруул бие бялдраа хөгжүүлэхэд зориулах ажээ.