Үүнийхээ хүрээнд өнгөрсөн амралтын өдөр клубуудийнхээ гишүүдийн дунд "Цэмцгэр Цэцээ гүн" явган аялал зохион байгууллаа. Клубийн гишүүдээ хооронд нь танилцуулж, спиртийг бус спортыг дэмжих зорилготой энэ аялалд 250 гаруй залуу оролцон, Манзушир-Цэцээ гүн-Манзушир гэсэн маршрутаар аялав. Гэхдээ тэд өөрсдийгөө зугаацуулаад өнгөрсөнгүй, замдаа хог түүж, байгаль орчноо цэвэрлэжээ. Цэцээ гүний ойролцоо хамгийн их хогтой байсан гэнэ.