МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат
2014.03.20

"Сумын залуус" хөтөлбөр

ETV  HD телевиз оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын хөлбөмбөмбөг сонирхогчиддоо үзүүлэх эрх авсан. Харин энэ удаад Монголын залуучуудын холбоотой хамтран "Сумын залуус хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болсон байна.

ETV телевиз FIFA WORLD CUMP 2014 тэмцээнийг шууд дамжуулах эрхийн хүрээнд ETV  телевизийн захирал Ц.Энхбат, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

ETV телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат “Хөлбөмбөгийг зөвхөн нийслэлд биш орон даяар 21 аймаг, 336 суманд хүргэх энэ зорилгын хүрээнд Залуучуудын холбоотой гэрээ байгуулж байна. Хамрах залуучуудын хүрээ өргөн. Тэгэхээр Дэлхийн аваргыг телевизээр үзүүлэхээс гадна, радио сонсохоос гадна, бас үр өгөөжтэй, үр дүнтэй, спиртлэг бус спортлог, өөрийнхөө амьдралыг зөв авч явах давхар хөтөлбөртэй явуулъя гэсэн зорилгоор гэрээ байгуулж байна.”

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат  “Хөлбөмбөг бол өөрөө дэлхийн спорт. Дэлхийн спорттой Монгол залуус хөл нийлүүлэх хэрэгтэй байгаа. Монголд олон залуучууд хөлбөмбөг үзэж, хөлбөмбөгөөр хүмүүжиж, өөрийгөө спортлог болгож байдаг. Иймээс энэ жил бид нар Хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг тохиолдуулан ETV телевизтэй хамтраад нийт залуучууддаа зуны бүтэн нэг сарын турш хөлбөмбөгөөр амьсгалуулах, хөлбөмбөгийн спортыг олон залуучуудын хүртээл болгож, хичээллэдэг, тоглодог болгохын төлөө хамтарч ажиллахаар гэрээ байгуулж байна.”

Цаашдаа гэрээнд тусгасанаар олон ажил зохион байгуулах юм. 21 аймгрийн 330 гаруй суманд Монголын залуучуудын холбоо "Сумын залуус хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. ингэснээр хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний төлөвшил хүмүүжилд багагүй нөлөө үзүүлэх юм.