Баянзүрхийн аварга сагсчид Польшийн Плоцк хотод тоглоно
Баянзүрх дүүргийн сагсан бөмбөгийн лигийн аварга
2014.03.11

Баянзүрхийн аварга сагсчид Польшийн Плоцк хотод тоглоно

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 3-наас дүүргийн хэмжээнд эхэлсэн билээ.

Харин тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч дарга Т.Баясах, Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг,

Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консул Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Харин тамирчдад зориулан 97 сургуулийн сурагчид болон Мотив хамтлаг, реппер Gee нар ая дуугаа өргөж, мэндчилсэн юм.

Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой аж. Түүчнлэн тэмцээний аваргууд Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо  хамтран зохион байгуулж байна. Дашрамд сонирхуулахад,  тус тэмцээн нь 2014 оны 02 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.  Харин тамирчдад зориулан 97 сургуулийн сурагчид болон Мотив хамтлаг, реппер Gee нар ая дуугаа өргөж, мэндчилсэн юм.