СХД-ийн төрийн үйлчилгээний  байгууллагууд шилдгүүдээ тодрууллаа
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.11.19

СХД-ийн төрийн үйлчилгээний байгууллагууд шилдгүүдээ тодрууллаа

Улсын Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын нэрэмжит уламжлал болгон зохион байгуулагддаг спортын арга хэмжээ ёс дэхь жилдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү спортын арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагууд оролцдог бөгөөд, тэдний хүсэн хүлээлдэг томоохон  уралдаант тэмцээн болж жилээс жилд өргөжсөөр байгаа аж.

Спортын дөрвөн төрлөөр явагдсан энэхүү тэмцээнд нийт 36 багийн 560 гаруй тамирчид оролцож шилдэгүүдээ тодруулсан байна.

Тэргүүн байрыг 116 дугаар цэцэрлэг, удаах байранд 91 дүгээр цэцэрлэг, гуравдугаар байранд 127 дугаар цэцэрлэг орж өргөмжлөл, мөнгөн шагнал, нотебүүкээр шагнуулсан байна.

Энэ жилийн уралдаант тэмцээн тамирчдын дунд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн ч сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас тэргүүн байрыг 116 дугаар цэцэрлэг, удаах байранд 91 дүгээр цэцэрлэг, гуравдугаар байранд 127 дугаар цэцэрлэг орж өргөмжлөл, мөнгөн шагнал, нотебүүкээр  шагнуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас дүүргийн нэгдсэн эмнэлэг тэргүүлж, хоёрдугаар байранд амбулатори, гуравдугаар байрыг эрүүл мэнднийн нэгдэл эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналыг тойргоосоо Улсын Их Хуралд гурвантаа сонгогдсон эрхэм гишүүн Д.Тэрбишдагваас гардан авчээ.