Эрчим хүч­ний сайд М.Соном­пил
2013.11.26

Харумафүжи башёг тэргүүллээ

Мэргэжлийн Кюүшюү башё буюу арваннэгдүгээр сарын барилдаанд Харумафүжи Д.Бямбадорж түрүүллээ.

Барилдаанд адилхан 13 даваа нэг унаатай Хакухо М.Даваажаргалтай барилдаж даваа авсан байна. Олон амжилтыг эвдээд байсан Хакухо эхэлж мэх хийж, урдуураа таллаж татсан боловч Хакухогийн хөлийн өсгий дэвжээний гадна гарснаар Харумафүжи ялалтыг авсан байна.

Энэхүү барилдаан нь хоёр аварга хамгийн сүүлийн барилдаанаараа түрүүгээ тодруулж буйгаараа онцлог бөгөөд сүүлийн хоёр гурван жил ийм тохиолдол гараагүй аж. Харумафүжи ийнхүү кюүшү башёгийн түрүүг авснаар 6 дахь удаагаа түрүүлж байгаа аж. Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Эрчим хүчний сайд М.Сономпил гардуулан өглөө.