Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Х.Гиймаа
2014.03.14

Хүнсний үйлдвэрүүдийн дунд спортын арга хэмжээ анх удаа зохион байгууллаа

Хүнсний аж үйлдвэрийн ажилтны баярыг угтсан спортын гурван төрөлт наадам эхэллээ.

13 хүнсний үйлдвэр оролцож байгаа энэ удаагийн наадмыг хүнсний манлай үйлдвэр “АПУ” компани зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн нээлтийн ажиллагаанд Шадар сайд Д.Тэрбишдагва болон хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа нар оролцлоо.

Энэ онд “АПУ” ХК-ны 90 жилийн ой тохиож байна. Ойн баяраа тохиолдуулан хүнсний үйлдвэрүүдийн дунд спортын арга хэмжээ анх удаа зохион байгуулж байна. Удахгүй болох хүнсний аж үйлдвэрийн ажилтны баяр төдийгүй “АПУ” ХК-ын 90 насны ойн баярыг хүнсний үйлдвэрийнхэн давхар тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа “Хүнсний аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсад аж ахуй нэгж компаниуд маань олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь спортын арга хэмжээ. 60 гаруй байгууллагаас шалгарсан 13 багийн 470 гаруй тамирчид гурван төрлөөр өрсөлдөж байна” хэмээн ярилаа.