УИХ-ын Гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд Л.Гантөмөр
2013.11.15
Ирэх онд 70 мянгаа журмын дагуу авна
Бид энэ асуудлаар салбарын сайд, УИХ-ын гишүүд, багш болон жирийн иргэдийн байр суурийг мөн сонирхлоо.
-Энэ бол эхний хувилбараар яригдсан зүйл. Нэг ёсондоо ирэх жилээс шууд ялгавартай олгоод эхлэх тухай яриагүй. Ирэх онд оюутнууд 70 мянган төгрөгөө авдаг журмаараа авна.
Түүний дараа жилээс сургуулиудад нь шалгуур тавина гэж байгаа юм биш. Үүнийг Засгийн газар тухайн үед нь ярих юм. Ер нь энэ асуудал цаашид оюутнуудаа шахах, сургуулиудаа чанаржуулахад маш зөв алхам болно гэж бодож байгаа.