Оюутнууд өөрсдийгөө бодоод байж болохгүй
70 мянган төгрөгийг ялгавартай олгох ёстой. Үүнийг оюутнууд ойлгох хэрэгтэй. Амьдралынхаа дөрвөн жилийг үр ашиггүй үрдэг, хичээл сурлагадаа анхаардаггүй байдал газар авч байна.
Үүнээс гарахын тулд оюутнуудад ингэж ялгавартай мөнгө олгох нь сүрхий нөлөө үзүүлэхгүй ч тодорхой хэмжээгээр түгжээс болох байх. Аав ээж нь мал хөрөнгөө зараад, цалингаа урьдчилж зээлээд хүүхдээ сургадаг. Дээр нь залуучууд татвар төлөгчдийн мөнгийг аваад үр ашиггүй үрдэг нь үнэн.
Тиймээс оюутнууд зөвхөн өөрсдийгөө бодоод байж болохгүй. Аливааг сууриар нь бодож, хандах хэрэгтэй байна. Цаана чинь хийх юм маш их байна. Энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг, эсвэл нэг үйлдвэр барих нь энэ улс