Монголын Залуучуудын Холбоо
2014.03.27
Төрхурх-Цэцээ гүн-Манзушир гэсэн маршрутаар аялна
Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин”, ”Залуу эмэгтэйчүүд”, “Залуу сэтгүүлч”, “Өглөөний хүн”, Англи хэл сонирхогчдын зэрэг 12 клуб энэ сарын 29-нд явган аялал зохион байгуулахаар болжээ.
Клубийн гишүүдээ танилцуулж, спирт биш спортыг дэмжих зорилготой энэ аяллын хүрээнд Төрхурх-Цэцээ гүн-Манзушир гэсэн маршрутаар аялах юм байна. Залуусыг идэвхжүүлэх зорилгоор МЗХ-ныхон энэ сард их, дээд сургууль, оюутны байраар явж, 200 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэн, 15 клуб шинээр байгуулжээ.