О.Сансархүү: "Унадаг дугуйтай Улаанбаатар"-т 21 байгууллага нэгдээд байна
Хорт утаа гаргахгүй, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай “ногоон” тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйг нийслэлийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгохоор Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуй- тай Улаанбаатар” төсөл санаачлан, эхлүүлээд буй. Уг төслийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд дугуйн 186.7 км зам тавьж, 99 иж бүрэн зогсоол байгуулна. Иргэдийн олонх нь дугуйгаар ажлаа амжуулдаг болж, энэ хэрээр агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулна гэж үзэж буй. Төслийн ажлын явцын талаар Монголын залуучуудын холбооны Удирдлага, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн 0. Сансархүүтэй ярилцлаа.
-Дугуйн зам тавьж, унадаг дугуйг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгох нь цөөнгүй хүнд бүтэшгүй зүйл мэт санагдаж байгаа болов уу. Харин танай байгууллагынхан байгальд ээлтэй, ашиг тустай талаас нь харж, төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлэх санаа хэрхэн төрсөн юм бол оо?
-Манай залууст тулгамдаж буй цөөнгүй асуудлын нэг нь чөлөөт цаг өнгөрүүлэх газар юм. Уг асуудлыг шийдэхийн тулд олон байгууллагаас багагүй ажил хийдэг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Үүнийг шийдэх нэг арга зам болгон, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 2013 оны гуравдугаар сард уг төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргасан.
Улмаар есдүгээр сард есөн байгууллага нэгдэн, уг санаачилгыг хэрэгжүүлэх баримт бичгийг боловсруулж эхэлсэн. Дугуйг тээврийн гол хэрэгслээ болгосон улс олон бий. Харин энэ ажил манай улсын хувьд анхных. Хүн анх хийж буй зүйлийн дутагдалтай талыг хардаг. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвөл их хүйтэрдэг учир дугуй унахад хүндрэлтэй. Гэтэл төсөлд нэгдсэн “Залуу дугуйчин” клубийнхэн дулаан хувцастай, дугуй нь халтирахгүй бол өвөл ч унаж болно гэдгийг баталж байгаа.
Манай улсад гуравдугаар сараас арван нэгдүгээр сар хүртэл дугуй унах бүрэн боломжтой. Үлдсэн дөрвөн сард нь унах, эсэх нь тухайн хүний шийдэх хэрэг. Улаанбаатар хотод 400.000 машин бий. 1.5-5.7 км замыг машинаар туулахын тулд өдрийн аль цагаас хамаарч 30-210 минут зарцуулдаг.
Гэтэл унадаг дугуйтай хүн энэ хэмжээний замыг ихдээ л 30 минутад дуулна. Энэ мэтээр сул талаас илүү давуу нь олон. Дугуй бол хоёр бөөрөнхийг нийлүүлсэн төмөр төдий зүйл биш. Машин бол тээврийн хэрэгсэл гэдэгтэй адил дугуй ч гэсэн тээврийн хэрэгсэл. Энэ төслийн үр дүнд манай улсад унадаг дугуй гэх тээврийн шинэ хэрэгсэл нэвтрүүлж байгаа хэрэг.
-Олон байгууллага уг ажилд нэгдэх хүсэлтээ илэрхийлж байгаа гэсэн. Энэ хэрээр иргэдийн итгэл ч нэмэгдэж байгаа байх.
-Иргэд дугуйг сонгож эхэлж байна. 2010 онд 20 мянган дугуй зарагдсан. Үүний олонх нь хүүхдийн дугуй байсан. Харин өнгөрсөн онд энэ тоо 40 мянгад хүрсэн. Монголын залуучуудын холбоо аймаг бүрт салбар холбоотой.
Салбар холбооныхон энэ төслийг хэрэгжүүлье гэсэн санал гаргаж байгаа. Жишээ нь, Орхон аймгийнхан “Унадаг дугуйтай Эрдэнэт” төсөл хэрэгжүүлмээр байна. Бидэнд заавар зөвлөгөө өгөөч” гэсэн санал ирүүлсэн. Анх есөн байгууллага нэгдэж байсан бол өдгөө 21 байгууллага хамтран ажиллаж байна.
Ажил ч урагшилж байгаа. Гэхдээ юуны өмнө хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй гэж өнгөрсөн хоёрдугаар сард болсон хэлэлцүүлгийн үеэр төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд ярьсан. Үүнийг шийдэж байж л бидний ажил урагшаа ахина. Тиймээс гишүүн байгууллагуудыг төслийн болон судалгааны баг гэсэн хоёр хэсэгт хуваах гэж байгаа.
Судалгааны баг холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах, эсэхийг судална. Төслийн баг өдгөө санаачлаад буй төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, ‘Унадаг дугуйтай байгууллага” гэсэн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Дугуйгаар аялалд явах сонирхолтой цөөнгүй хүн бий. Монголын залуучуудын холбоо дэргэдээ Аялал жуулчлалын корпорацитай. Уг корпораци“Атилла”, “Канондэйл” дугуйн дэлгүүртэй хамтран “Унадаг дугуйн эко аялал” тогтмол явуулдаг болно. Өдгөө маршрут тогтоож, зардлын дүнг тооцоолон, хөтөлбөрийг нь гаргаж байгаа. Ингэж залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлэх гэж байна.
-Хууль эрхзүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох вэ. Ямар хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?
Манай залууст тулгамдаж буй цөөнгүй асуудлын нэг нь чөлөөт цаг өнгөрүүлэх газар юм. Уг асуудлыг шийдэхийн тулд олон байгууллагаас багагүй ажил хийдэг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Үүнийг шийдэх нэг арга зам болгон, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 2013 оны гуравдугаар сард уг төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргасан.
-Ийм төслийг дэлхийн олон улсад хэрэгжүүлсэн. Бид гаднын туршлагыг судалж байгаа. Нийслэлийн ЗДТГ-аас дугуйн замын стандарт боловсруулах тендер зарласан.
Энэ ажлыг Монголын залуучуудын холбооны дэргэдэх Авто замчин залуучуудын холбооныхон гүйцэтгэж байна. Уг стандартыг боловсруулахдаа АНУ-ын хамгийн сүүлийн үеийн стандартад тулгуурласан. Үүнтэй адил гаднын дүрэм журмыг улсынхаа нөхцөлд тохируулан, өөрчлөн, шинэчилж боловсруулна.
Мөн Авто замын тухай хууль болон дагалдах бусад хуульд ч тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүний тулд л судалгааны баг бүрдүүлж байгаа. Удахгүй төсөлд оролцогч байгууллагууд ямар ажлыг хэрхэн гүйцэтгэхийг нарийн тодорхойлж, олон нийтэд зарлана. Бидний хамтран ажилладаг байгууллагууд олон болсон. Тэр хэрээр ажил ч өргөн хүрээтэй болж байгаа. Тиймээс ямар байгууллага хэрхэн ажиллах, ямар үүрэг гүйцэтгэхийг нарийвчлах зайлшгүй шаардлагатай.
-Нийслэлийн төсвөөс уг ажилд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулах вэ?
-Эхний ээлжинд зам тавина. Замгүй л бол төсөл урагшлахгүй. Энэ бол нийслэлийн төсвөөс гарах хөрөнгө учраас зам тавих ажлын захиалагч нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар байна.
Энэ онд хоёр газарт дугуйн зам тавихаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, эхний ээлжинд Баянгол дүүргийн VI хороо, Хан-Уул дүүргийн I, II, III хорооны нутагт зам тавина. Мөн Богд уулын араар тавьж буй авто замын хажуугаар дугуйн зам тавих тухай ч ярьж байгаа. Үүнийг хэрэгжүүлж чадвал тэр хэсэгт олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжтой.
-Манай гудамж талбай давчуу. Ялангуяа хотын төвд сул талбай хомс. Ийм нөхцөлд дугуйн зам тавих нэлээд хүндрэлтэй байгаа байх?
-2007 онд ЖАЙКА-гаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гадаргуу нь харьцангуй тэгш учраас дугуйн зам барих бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Зам тавих газар хомс гэдэг нь бидэнд тулгамдаж буй асуудлуудын нэг мөн. Гэхдээ үүнийг шийдэх олон гарц бий. Ийм асуудлыг цөөнгүй улс шийдэж ирсэн. Зарим нь манай улсынхаас ч нарийн гудамжтай, хэд дахин олон машинтай хэрнээ л дугуйн замтай болж чадсан байна.
-Төслийг 2016 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ажлын бодит үр дүн хэдийнээс харагдаж эхлэх бол?
2007 онд ЖАЙКА-гаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гадаргуу нь харьцангуй тэгш учраас дугуйн зам барих бүрэн боломжтой.
-Сэлбэ голоос Бэлх зуслан хүртэл 5.7 км дугуйн зам тавьсан. Ингэхдээ явган хүний зам тавиад голоор нь зураас татан, нэг талд нь дугуйн замын тэмдэглэгээ хийсэн. Уг замыг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Улсын комисс хүлээн авсан. Баянгол, Хан-Уул дүүрэг дэх замыг тавьж эхэлсэн.
Гүйцэтгэгчээр нь “Наран лист” компани ажиллаж ' байгаа. “Никель Ганбаа” компани өдөрт 300 дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг тавдугаар сард ашиглалтад оруулна. Энэ мэтчилэн үр дүн гарч байгаа. Унадаг дугуй бол тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэл учраас зам нь улсын бүтцийн асуудалд хамаарна. Дэд бүтцийн асуудал бол төрийн асуудал.
Олонх улс энэ асуудлыг төрийн боддогоор дэмжин, хэрэгжүүлж ирсэн байдаг. ТУхайлбал, ХБНГУ 10 жилийн хөтөлбөр гарган амжилттай хэрэгжүүлсэн. Тиймдээ ч тус улс өдгөө 82 сая хүн амтай, 72 сая нь дугуйтай гэх тооцоо бий. Үүнтэй адил манай төр, засгийнхан энэ ажилд дэмжлэг үзүүлбэл үр дүн нь түргэн гарна.
-Энэ ажилд багагүй хөрөнгө шаардлагатай. Үүнийг цаашид хэрхэн шийдэх вэ?
-Олон улсын жишгээр төрийн байгууллага замыг нь шийддэг юм билээ. Хувийн байгууллагууд нь зогсоол, түрээс, засвар үйлчилгээ- нээс эхлэн хэрэглээ болгох бусад асуудлыг зохицуулан, түүнээсээ орлого олдог. Төр, засгаас хууль эрх- зүйн орчныг нь дэмжин зам тавих боломж гаргавал бусад нь замаа даган хөгжинө.
Дэлхийн бусад улсаас суралцах зүйл манайд цөөнгүй бий. Үүний тэргүүн эгнээнд унадаг дугуйг тээврийн гол хэрэгсэл болгох ажил байх ёстой.