"Спирт үү, Спорт уу" аян орон даяар нээлтээ хийнэ
"Спирт үү, Спорт уу" аян орон даяар нээлтээ хийнэ
2014.03.31

"Спирт үү, Спорт уу" аян орон даяар нээлтээ хийнэ

Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Спирт үү, Спорт уу" аяны нээлт дөрөвдүгээр сарын 22-нд Чингисийн талбайд болно. 

Энэ өдөр төв талбайд спортын холбоо, хороод үйл ажиллагаагаа сурталчилж, унадаг дугуйн  парад зохион байгуулагдах бол хөлбөмбөгийн хорхойтнууд бас тэмцээн зохион байгуулна. Бүтэн өдрийг спортод зориулах уг аяныг 21 аймагт зэрэг эхлүүлэх юм. 2012 оноос орон даяар зохион байгуулж ирсэн энэ аяны хүрээнд нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалга хүргүүлжээ.