Ж.Энхбаяр руу шидсэн жад ба мэргэн буучид бэлтгэх тухай Лу.Болдын санаачилга
2012.02.29

Ж.Энхбаяр руу шидсэн жад ба мэргэн буучид бэлтгэх тухай Лу.Болдын санаачилга

Ардчилсан намынхан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраар улстөрийн шар тайлах гэж оролдох болов. Сөрөг хүчнийхээ сүр сүлдэн дээр гишгэцгээсэн тэд эрийн ёс, төрийн дэгийг умартацгаах нь тэр. Шалтгаан нь тун ойлгомжтой. Ардын намын гишүүн Ж.Энхбаяр биш, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн шийдвэрээр сайдын албаа өгсөн Лу.Болдын найруулж яваа хор л доо.«Алтангадас» фракцийнхантай сэм хуйвалдан нам наймаалцаж, намаа хорлож явсан тэд төрийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхлэх нь энэ. Намынхнаа хов живээр хордуулсан тэд өөрсдийн мэдлийн сонин, сайтыг нийгмийг хордуулах хэрэгсэл болгочихоод байна. Гэвч хов, тахал хоёроос цээрлэн холддог монгол ёсон бий. Хоёр гэр бүлийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж, дэлхийн дайн дэгдэж байсан түүх ч бас байдаг юм шүү. Ингэхэд Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд та ичихгүй байна уу. Эмс хүүхнүүд ярьдаг ховыг энэ цагийн улстөрийн гол сэдэв болгочихсон яваадаа нүүр тань улайхгүй байна уу.


«Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй» гэдэг үгийн учрыг одоо болтол ойлгоогүй явсан хэрэг үү. Хувь хүний соёл, цаг нарийн баримталдгаараа дэлхий нийтэд гайхуулдаг германчуудаас улстөрийн соёлд суралцаагүй гэж үү. Төрийн хүн та битгий хэл энгийн нэгэн эр цэрэг «Төрийн болон цэргийн нууцыг чандлан хадгална. Хэрэв тангаргаасаа няцвал төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ» хэмээх тангаргаасаа няцаагүй л байна.Харин таны эрээ цээргүй аягласнаас болж, эм хүн байтугай эрчүүдийг ч батлан хамгаалах салбарт ажиллуулахаас болгоомжлоход хүрэх нь. Та энэ тухай юу гэж тайлбарлах вэ. «Мэргэн буучдыгбэлтгэж, зэвсэгт хүчнийг чадваржуулна» хэмээх санаачилгыг тань сайд Ж.Энхбаярын хэлсэн үг, гаргасан санаачилга мэтээр ярьж явна. Таны уур хүрэхгүй байна уу. Санаачилсан үйл хэрэг, сайд байхдаа эхлүүлсэн ажлыг тань шал өөр намын нөхөр хийх гэж байгаа мэтээр сурталчилж явна.У г нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа би 2011 оны 11 дүгээр сард 60 мэргэн бууч бэлтгэсэн.

Ирэх гуравдугаар сард Таван толгойд 21 хоногийн сургалт зохион байгуулна. Энэхүү сургалтыг америк багш нар удирдан явуулна. Энэ бол миний санаачилга. Батлан хамгаалахын сайд байхдаа би ийм ажил эхлүүлсэн юм» гээд хэлчих зүрх зориг алга уу. Амбиц чинь хөдлөхгүй байна уу. Тийм ээ, таны санаачилга зөв байсан. Зэвсэгт хүчний анги, салбаруудыг бэхжүүлж, алба хаагчдыг нь чадваржуулах гэсэн зүтгэлийг тань үнэлье. Харамсалтай нь «Мэргэн буучид бэлтгэсэн. Зардал мөнгийг нь гаргаж, тэдэнд америк багш нараар хичээл заалгана» гэсэн сэтгэл, зүтгэлийг тань намынхан тань «дээрэмдчихлээ. Ардын намын гишүүн, сайд Ж.Энхбаярыг чиглэсэн улстөрийн акци болгон хувиргачихлаа. Харамсалтай санагдахгүй байна гэж үү. Хийсэн ажил, хэрэгжүүлж байсан бодлогынхоо талаар хэдэн үг хэлчихээч дээ, Лу.Болд гишүүн ээ. Сонгууль ч дөхчихлөө. Цаг цөвүүн болжээ. Эм хүн галд ойртож болдоггүй, эр хүн төрд ойртмогцоо түмэн зүйлийн хов ярьдаг болж. Тэдний нэг бол Ж.Энхбаяр сайд руу жад шидэж суугаа танай намынхны араншин илтгэнэ.Лу.Болд долоодугаар сарын нэгний үймээний үеэр амиа алдсан таван залуугийн амиар сайдынсуудлыг наймаалцан, Батлан хамгаалахын сайд болмогцоо Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Т.Сайханбаярыг «Ажлаа өг» гэж дарамталсан.

Энэ худлаа юу. «Сайханбаяр аа, ажлаа өгсний чинь дараа гадаад руу сургуульд явуулна гэж түүнийг хуурсан. Энэ бас худлаа юу. Лу.Болд сайд болж, Т.Сайханбаяр ажлаасаа халагдсаныг «Худлаа» гэхгүй биз.Ингэхдээ «Цэргийн академи төгссөн. Анги, салбарын удирдах ажилд таваас доошгүй жил ажилласан байх ёстой» гэх шалгуурыг Лу.Болд хэрхэн зөрчсөнөө санаж байна уу. Эрх мэдлийн ид шид гэж энэ биз. Тийм ээ, энэ бол таны тухай бусдын мэдэж байгаа үнэн. Батлан хамгаалах яам Лу.Болд гэдэг сайдтай байхад болоод өнгөрсөн түүх. Түүнчлэн Лу.Болд Батлан хамгаалах яамны хөрөнгөөр онгоц хөлөглөж, Арабын шейх шиг тансаглаж явснаа мартаад, та бидний дунд улстөржих ямар нэгэн асуудал байхгүй» хэмээн сайдтай гар барьж байснаа сана. «Энэ бол улстөрийн соёл юм шүү» хэмээн Ж.Энхбаяр сайд таны үгэнд олзуурхаж байсныг бүү март. Лу.Болд сайдын үед халагдсан хурандаа нар намд байтугай Төрийн албаны зөвлөл, шүүхэд ч гомдол мэдүүлээгүй.

Гэтэл Ардчилсан намынхан худал үгээр улстөржиж байна. Үнэн хэрэгтээ «Ж.Энхбаяр сайдыг ажлаа хүлээж авахын өмнөх өдөр 084 дүгээр ангийн алба хаагчдын 12 айлын орон сууц шатаж, тэр чигтээ үнс нурам болсон. Шинээр томилогдсон сайд маань тэдгээр айл тус бүрт таван сая төгрөг, иж бүрэн гэр олгосон. Ж.Энхбаяр сайд «Долоодугаар сарын нэгэн шиг үймээн болох вий. Хэрэв тийм үймээн дэгдвэл иргэдийг нухчин дарах хоёр рот байгуулж, мэргэн буучдыг бэлтгэе» гэж хэлээгүй. Сайдын зөвлөлийн хуралд бэлтгэх ажлын хүрээнд тэр өдөр Батлан хамгаалах яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа И.Батболдын сонсголыг хэлэлцсэн.«Гадаадын тусламж, сургалтын хүрээнд 084 дүгээр ангийг мэргэжлийн бэлтгэгдсэн анги болговол ямар вэ» хэмээн санал солилцсон. Гэвч «Ийм төрлийн бэлтгэгдсэн анги, салаа дэлхийн аль ч улсад бай-даг» гэдгийг мэддэг атлаа мэддэггүй мэт аягладаг нь улстөрийн ариун явдал уу. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнханд үзүүлэнгийн зориулалт бүхий 1-2-хон хувцас байдгийг анзаарсан сайд «Турк, Өмнөд Солонгос улсад цэргийн зориулалтын хувцас хийлгэх үү» хэмээн хуралд суугаа нөхдөөс ажил хэрэгчээр асуусныг «Өө, энэ сайд мэргэн буучид бэлтгэх гэж байна. «Долоодугаар сарын нэгний хэрэг явдал энэ жил Давтагдах вий» гэж айж байх шиг байна» хэмээн Ардчилсан намынхнаа айл^ гаж яваа нь зохистой явдал мөн үү. Эцэст нь Ж.Энхбаярын эсрэг жад шидсэн нөхдийг харчихаарай. Ардчилсан намд хамгийн сүүлчийн хагарлын үрийг тарьсан «Шонхор» З.Энхболд, өглөө ярьснаа өдөр нь үгүйсгэдэг Үүл баатар, Ардчилсан намын даргын тамгыг 2005 онд М.Энхсайханаас «хулгайлж» байсан Р.Гончигдорж. Харахад тун ойлгомжтой байгаа биз.

Тэд цөм Ардчилсан намын «эмэгчин» эрчүүд. Хамгаас их хов ярьдгаа «Улстөр хийж байна» хэмээн дөвийлгөдөг, хамгийн их хор найруулдгаа «Шударга үнэний төлөө зүтгэж байна» гэж ярьдаг тэд энэ цагийн эмгэнэлт инээдмийн жүжгийг найруулсан нь тэр. Барих туггүй, улстөржих сэдэвгүй болсон тэдэнд худал хов том олз бололгүй яах вэ. Ж.Энхбаяр сайдын тухайд, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн учраас овоо хараагаа түүн рүү чиглүүлэх нь аргагүй. Учир нь алтайчууд парламентын бүх сонгуульд тухайн үеийн МАХН, одоогийн Ардын намын нэр дэвшигчдэд ялалтын тугийг атгуулж байсан. Харин одоо Ардчилсан намынхан сайдыг гүтгэж, санал хулгайлаад ч болтугай Говь-Алтайг «цэнхэртүүлэх»-ээр горьдоцгоож байна. З.Энхболд гишүүн ч зэр зэвсгээ агсаад эхэлчихлээ. Учир нь тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулиар Алтай нутгийг хариуцаж ажиллах юм гэсэн. «Говь-Алтайд Ж.Энхбаяртай өрсөлдөнө гэдэг амиа хорлохын нэр» гэдгийг сонсчихоод ууртай байгаа биз. Тиймээс Ж.Энхбаяр руу жад шидэхээс яах вэ. Өрөөлийг хорлох гээд намаа хордуулж, Найзуудаа хорлочихдог Ардчилсан намынхны гэм биш, зан нь энэ юм даа. Худлаа гэвэл үе, үеийн түүхийг нь уншчихаарай!

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.