2014.08.28

Б.Бат-Эрдэнэ: Бөхийн амжилтыг зөвхөн цолоор нь дүгнэдэггүй

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцлоо.

-2003 онд “Үндэсний баяр наадмын тухай” хууль батлагдаад “Далай аварга” цолыг оруулж байсан. Харин өнөөдөр энэ цолыг хуулиар хасчихлаа. Энэ цолыг хасахаар юу өөрчлөгдөх вэ ?

Монгол бөх гэдэг бол монголчуудын үлдээсэн оюуны их өв. Бөхийн амжилтыг зөвхөн цол, үзүүлсэн амжилтыг нь харахын зэрэгцээ монголчуудын эрхэмлэдэг үнэт зүйл, бөхийн ёс жудаг гэдэг зүйлээр нь үнэлдэг. Миний хувьд бол энэ хуулийн төсөлд оролцоход ашиг сонирхлын зөрчил байсан учраас оролцоогүй.

-Далай аварга цолыг хасахаар бөхчүүдийн цолонд өөрчлөлт орох уу. Энэ ер нь цол уу чимэг уу ?

Ерөнхийдөө “Далай аварга” цолыг авснаар хоёр хүнд л “Дархан аварга” цолыг олгогдохоор яригдаж байгаа юм . Тэгэхээр би цол авах тал дээр дургүйлэх зүй алга. Би ид барилдаж байх үедээ үеийнхээ бөхчүүдийг өндөр цолонд хүрээсэй гэж боддог байсан.  Тиймээс миний хувьд ямар нэгэн зүйлд ундууцаагүй

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү