Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр гурван ихэр хүүхдэд тусламж үзүүллээ
Манай сонины №10дугаарт Өмнөговьаймгийн Номгон сумын уугуул Д.Цогмөнх хэмээх бүсгүйн ярилцлага нийтлэгдсэн билээ. Тэрээр өнгөрсөн оны хоёрдугаар сард гурван ихэр хуухэд төрүүлж, 33 насандаа найман хүүхдийн ээж болсон юм. Найман хүүхдийн ээж Д.Цогмөнх Өмнөговь аймгийн Номгонсумын зэвсэгт хучний 104 дугээр ангид ахлагч радиустаар ажилладаг бөгөөд энэ салбартаа 10 гаруй жил тасралтгүй ажилласан аж.
Д.Цогмөнх бүсгүй амьдралын боломжгүйгээс гурван ихрийнхээ хоёрыг нь үрчлүүлнэ гэж байсан боловч аав, ах дүү хамаатан садантайгаа ярилцаад бодлоо өөрчилж, хүүхдүүдээ өөрөөө сгөхөөр болсон. Нөхрөөсөө салсан, өрх толгойлсон найман хүүхэдтэй бүсгүйд гурван нярай хүүхэд өсгөж бойжуулах нь , амаргүй ачаа гэдэг нь мэдээж. Энэ тухайгаа ч Д.Цогмөнх бүсгүй манай сонинд ний нуугүй ярьж,Турван хүүхдээ төрүүлэх гэжбүтэн жилийн цалингийн зээлавсан, цаашид гурван хүүхдийнживх, сүүү тэжээлээс эхлээд хэрэглээ нь маш их байгаа" гэж байсан юм. Харин Д.Цогмөнх бүсгүйн манай сонинд өгсөн ярилцлагыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр уншиж, салбартаа ажилладаг бүсгүйд тусламж үзүүлэхээр болсон байна. Тэрээр манай сонины редакциар дамжуулж, Өмнөговь аймгийн Номгон сумын зэвсэгт хүчний 104 дугээр ангийн ажилтан Д.Цогмөнхтэй уулзаж гурван ихэр Ц.Баяржавхлан, Ц.Идэржавхлан, Ц.Баяржаргал нарт тус бурт нь 500 мянган төгрөг буюу нийт 1 500 000 төгрөг олгожээ. Энэ тухай сонссон хүмүүс Жадамбаа генералын хүү Ж.Энхбаяр сайд жинхэнэ эр хүн юмдаа гэж үнэлж байна.