Сонгинохайрхан дүүрэгт бичил цэцэрлэг байгуулав
Сонгинохайрхан дүүргийн бичил цэцэрлэг
2014.09.12

Сонгинохайрхан дүүрэгт бичил цэцэрлэг байгуулав

Энэ онд дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 130-аад ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Эдгээр ажлын нэг бичил цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн лхагва гаригт болов.

Дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, сүүдрэвч, гэрэлтүүлэг бүхий бичил цэцэрлэгийг нийт 56,3 сая төгрөгийн өртөгтэйгөөр “Ган үүд” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү нээж байгаа юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд тус хорооны ард иргэд, удирдлагууд болон дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, Худалдан авах ажиллагааны албаны дарга н.Батхүү бусад албаны хүмүүс оролцлоо.