Баруун бүсийн зөвлөлдөх уулзалт болов
9-р сарын 22-23-ны өдрүүдэд Завхан аймагт “Орон нутагт нийгмийн түншлэлийг бэхжүүлэх нь”сэдэвт баруун бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо.
Тус уулзалтын зорилго нь орон нутагт нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог тодорхой болгох, тэднийг чадавхижуулахад оршиж байгаа бөгөөд түншлэлд оролцогч талуудын байр суурийг илэрхийлэхэд чиглэсэн.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар болон баруун аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ҮЭ-ийн холбоод, АОЭХолбоодын төлөөлөл оролцсон юм.