2010.03.17

Ж.Энхбаяр газар тариаланг дэмжинэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ажиллаад иржээ. Тэрбээр 10 хоногийн томилолтынхоо хугацаанд маш олон асуудалтай биечлэн танилцаж, цөөнгүй уулзалт зохион ба йгуулсан байна. Аймгийн эрүүл мэнд, боловсрол, хуулийн салбарынхантай уулзахдаа чамлахааргүй олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Говь-Алтайн Анагаах ухааны коллежийн багш, оюутнуудтай уулзалт хийх үеэрээ оюутны сургалтын орчныг сайжруулахад зориулж 5 ширхэг иж бүрэн компьютер бэлэглэжээ. Мөн нийт 30 ширхэг бага оврын техник, тоног төхөөрөмж, машин механизмыг газар тариалангийн бүс нутгуудад биечлэн гардуулсан байна.Ингэснээр тус аймагт сүүлийн 20-иод жил тасраад байсан газар тариалан эрхлэлт сэргэх боломжтой боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.