Н.Энхбаяр: Миний ирсэнд улс төрийн зорилго байхгүй
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр онгөрсөн пүрэв гаригийн 22.40 цагт эх орондоо ирэв.
Түүнийг Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, “Шударга ёс” эвслийн булгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ- ын гишүүн Ц.Цолмон, 3. Баянсэлэнгэ, О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, том хүү Э.Батшугар нар нь тоссон юм. Мөн намынхан нь цугласан байв. Н.Энхбаяр онгоцноос буусан дариудаа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.
-Эх орондоо ирсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа, эх орондоо ирсэндээ баяртай байна. Монгол нутгаа, Монголын ард түмнээ их саналаа. Энд цугласан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэнтэйгээ мэндчилье. Хамгийн ихээр санасан зүйл бол эх орон минь юм. Эх орон гэхээр зөвхөн уул ус, хайрхан шүтээн гэж ойлгож болохгүй. Ард түмэн, хүн ардаа сэтгэлдээ ихэд тээж саналаа.
-Таны бие одоо гайгүй юу. Эмчилгээ хэзээ дуусах вэ?
- Ерөнхийдөө гайгүй байна. Эмчилгээнээсээ чөлөө аваад ирсэн. Буцаад явна. Өндөр настай аав, ээж маань уулзахыг хүссэн. Ижий, аавтайгаа л уулзах гэж ирлээ. Тэдний маань бие чилээрхүү байгаа.
-Таны эмчилгээ хэр хугацаанд үргэлжлэх бол?
-Эмч нар мэднэ. Надад мэдэх юм алга.
-Таныг тойрсон мэдээлэл их гарах боллоо. Тухайлбал, иргэншлээ сольсон тухай?
-Эрүүл бус шийдвэр гаргана гэж үү. Хэзээ ч тийм юм байхгүй. Энэ мэдээллийг нийтлэл, нэвтрүүлэг хийсэн БНСУ- ын сэтгүүлчдээс асуусан. Тэгэхэд Монголоос тараасан, монголчуудаас өгсөн мэдээлэл гэж байна лээ. Манай монголчууд буруу мэдээлэл өгсөн шиг байна.
-Тэгвэл хэн ийм гүтгэлэг тараах болов. Улс төрийн шалтгаантай гэж та бодож байна уу?
-Мэдэхгүй юм. Яагаад тийм мэдээлэл тараасан юм бол доо. Худал мэдээлэл тарааснаас болж монголчууд бид өөрсдөө солонгосчуудын өмнө ичмээр байдалд орж байна. Уг нь ийм ичмээр байдалд оролгүй хөгжихсөн.
Монголчууд хэний ч өмнө бардам сайхан амьдрах ёстой ард түмэн. Миний хувьд өнөөдөр юунаас ч айхгүй. Айх гэдэг зүйл алга болчихоод сайхан сэтгэгдэлтэй ирлээ. Хэн нэгэнд гомдсон зүйд алга. Ер нь эх орноосоо хол байхад бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Монголд байхад тэр болохгүй, энэ бүтэхгүй байгаа юм шиг санагддаг бол эх орноосоо хол байхаар ерөөсөө тэгж бодогдоггүй юм билээ.
-Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байгаа?
-Монголчууд бид дандаа эрүүгийн хэрэг гэж ярих юм. Яах вэ, хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд энэ сэдэв сонирхолтой байх л даа. Миний хувьд эх орондоо ирж, ижий, аавдаа золгож, ард түмэнтэйгээ уулзаж байгаа нь хамгийн сайхан. Надад хийсэн хэрэг байхгүй.
-Та улс төрд эргэж орох уу?
-Улс төрд орох эсэх нь чухал асуудал гэж үү. Энэ бол миний сонирхож байгаа сэдэв биш. Өнөөдөр монголчууд нэгнийгээ ад үзэж, ташаа мэдээ тараах биш нэгнээ дэмжээд ажиллах ёстой болов уу. Ард түмнээ сайхан амьдралтай болгохын төлөө хамтран хичээх ёстой. Хэрэв тэрэнд Н.Энхбаяр хэрэгтэй бол туслахад бэлэн. Хэрэггүй гэвэл заавал туслах гээд гуйгаад байх юм алга.
-Өнөөдөр төрийн гурван өндөрлөгт Ардчилсан намынхан засаглаж байна. Гурав дахь Ерөнхийлөгч байсны хувиар эх орныхоо хөгжилд үнэлэлт дүгнэлт өгч л байгаа байх?
-Монгол орон хөгжлөөрөө хэзээ ч бусдын дор орох ёсгүй. Төр барьж байгаа дарга болоод бариагүй иргэн ч эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн зүтгэлээр ажиллах ёстой. Тэр зүтгэ,би зүтгэхгүй гэж хэлж болохгүй. Ардчилсан нийгэмд хэн нэгэнд албан'тушаал өгснөөрөө хөгжлийн төлөө зүтгэ гэж шаардах учиргүй. Иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг нь сайжруулахаас эхлээд дэмжих, хөгжилдөө татан оролцуулах олон арга бий. Эцсийн эцэст ард түмэн маань нүүр бардам амьдраасай гэж хүсч байна”.
“ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТАЛААР ЯРИАГҮЙ”
МАХН-ын дар Н.Энхбаяр ирснийх маргааш буюу баасан гаригийн 12 цагийн орчимд Төрийн ордонд саатаж “Шударга ёс бүлгийнхээ гишүүдтэй нээлттэй ярилцсан юм “Шударга ёс” эвслийн бүх гишүүд уулзалт оролцсон бөгөөд хурал нэг цаг гаруй хугацаагаар үргэлжилсэнюм. Хурлын дараа МАХН- ын дарга Н.Энхбаяраас юуны талаар ярилцсан, Засгийн газрын шинэ бүтэц ямар саналтай байгааг сонирхлоо.
-Танай эвслийн хамтарсан Засгийн газар шинэ бүтцээр ажиллахаар болсон. Та шинэ бүтцээс ямар саналтай байгаа бол. Бүлгийн хурлаар ярилцсан уу?
-Шинэ бүтэцтэй ажиллах гол санаачлагыг Ардчилсан нам гаргасан шүү дээ. Миний хувь эвслийнхээ гишүүдээ мэдээлэл авч байна Нэг зүйлийг онцлон хэлэхэд эвслийнхээ гишүүдээс мэдээлэл авах гэж л уулзсан болохоо биш тодорхой асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан зүйл байхгүй.Бид чинь удаан хунгацаанд уулзаагүй хүмүүс шүү дээ. Уулзалгүй удсан найз нөхөд, хамт олон, уулзахаараа бие биенийхээ амар мэндийг асууж энгийн яриа өрнүүлдэг тийм л уулзалт боллоо.
-Танай нам засагт хамтарч ажиллаад хоёр жил өнгөрлөө. “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгч байна?
- М ө р и й н хөтөлбөрийн хэрэгжилтийг би дүгнэхээс илүү Ерөнхий сайд өөрөө дүгнэх ёстой. УИХ-ын төвшинд хэрэгжиж байгаа эсэхээ тайлагнаж ярилцах нь илүү зохимжтой. Түүнээс биш их мэдэгч царайлаад бусдын хийсэн ажлыг дүгнээд яриад байх зохимжгүй. Ёс суртахууны хувьд ч тийм байж таарахгүй.
-Энэ хурлаар эвслийн гишүүд танд ямар мэдээлэл өгч байх юм. Юу ярилцсан тухайгаа тодруулж болох уу?
“Өнгөрсөн хугацаанд ингэж ажиллалаа. Ийм санаачлага гаргасан. Ийм санаачлага гаргаж ажиллаж чадсангүй. Улс төрийн бусад намууд ингэж ажиллаж байна. Улс орны амьдрал ахуй, ард түмний санаа сэтгэл ийм байна” гэх зэрэг зүйл ярилцсан. Улс төрийн албан тушаалтай хүмүүсийн ярьдаг л зүйлээр хөөрөлдлөө.
-Засгийн газрын шинэ бүтцийн талаар яриагүй гэж үү?
- Бүрэлдэхүүний тухай яриагүй.
-Таныг эх орондоо ирэнгүүтээ Төрийн ордонд хурал зохион байгуулж байгаа нь зарим хүнд хардлага төрүүлж байх шиг. Улс төрийн шалтгаанаар ирсэн гэж ойлгохоор байна?
-Бүлгийн хуралд оролцооч гэдгийг эвслийн гишүүд маань өөрсдөө хүссэн. Тэд урьсан. Тэгээд л урилгыг нь хүлээж авч оролцлоо. Би Монголынхоо агаараар амьсгалж, уул усаа харж сэргэх гэж ирсэн юм шүү. Хөдөөгүүр нуур ус, голын эрэг дээр очиж болж өгвөл малчдынхаар бууж, цагаан идээ амсаад ч болов буцахыг хүсэх юм.
Малчин түмэнтэйгээ жирийн яриа өрнүүлж, уулзахсан гэж бодож байна. Түүнээс биш ямар нэгэн улс төрийн шалтгаан зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх ёстой. Улс төрийн асуудал надад гол зорилго биш.