2014.10.14

Р.Бурмаа: Шударга сонгуультай болгох зохицуулалтыг тал бүрээс нь нягтлах ёстой

Сонгуулийн нэгдсэн хуультай болохоор нэгдсэн хуулийг боловсруулж энэ намрын чуулганаар хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Сонгогдсон мандаттай байсан ч хууль зөрчсөн нь тогтоогдвол мандатыг нь хурааж авдаг ч юмуу өөр зохицуулалт байх хэрэгтэй.

Тэрнээс биш хууль зөрччихөөд сонгогчдын саналыг худалдан авдаг ч юм уу аргалдаг байдал нь эргээд сонгогчдын итгэх итгэлийг бууруулж  байна. Тиймээс шударга сонгуулийг бий болгох зохицуулалтыг тал бүрээс нь нягтлан харж  хийх ёстой” гэлээ

Сонгуулийн дараа маргаан байнга л гардаг. Гэхдээ маргаан үргэлжлэх тусам шударгаар шийдэхгүй улс төржөөд өнгөрдөг. Үүнийг сонгуулийн нэгдсэн хуульд онцгойлон  тусгасан байгаа аж.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү