Худалдан авах ажиллагааны газар энэ онд 273 багц ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна
Дээрхи ажлуудын тендер шалгаруулалтыг явуулж гүйцэтгэгчийг тодруулсанаар
2014.10.16

Худалдан авах ажиллагааны газар энэ онд 273 багц ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 147 төсөл арга хэмжээ буюу 273 багц ажлын тендер шалгаруулалтыг Засгийн газрын шийдвэр болон холбогдох яам агентлагийн хүсэлтээр зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 239 багц төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг явуулж дууссан байна. Энэ нь нийт ажлын 87,5% юм. Түүнчлэн 25 багц ажлын тендер шалгаруулалтыг үргэжлэн явагдаж байгаа нь 2014 онд зохион байгуулах ажлын 9,2% юм.

Энэ онд Эрчим хүчний яам 42, Зам тээврийн яам 40, Барилга хот байгуулалтын яам 35, Эрүүл мэндийн яам 25, Уул уурхайн яам 22, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам  22, Боловсрол шинжлэх ухааны яам 21 гэрээ буюу хамгийн олон гэрээ байгуулж бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан байна.

Дээрхи ажлуудын тендер шалгаруулалтыг явуулж гүйцэтгэгчийг тодруулсанаар

  • 1600 гаруй суудалтай хүүхдийн дөрвөн сургууль, спорт заал 
     
  • 1250 хүүхэд хүлээн авах чадалтай 11 цэцэрлэг 
     
  • Үндэсний номын сан
     
  • Соёлын өвийн төв
     
  • 360 ортой МСҮТ-ийн гурван дотуур байр
     
  • Дөрвөн аймагт политехникийн коллеж, МСҮТөв
     
  • 20 гаруй км хатуу хучилттай болон сайжруулсан авто зам
     
  • 15-35 КВ-ын 200 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 
     
  • 3000 орчим метр дулаан дамжуулах шугамын өргөтгөл, сумын төвүүдэд эхчүүдийн амрах байр, эрүүл мэндийн төвүүд баригдах боломжтой болж байна.

Мөн эмнэлэг, сургууль, гааль, татвар, хууль сахиулах, байгууллагууд, эрчим хүчний салбар, иргэний нисэх болон авто  замын салбарын байгууллага, лабораторуудад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломж бололцоо бүрдэж байна гэж худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.