Л.Гантөмөр: Энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийг дээд боловсролд хөрөнгө орууллаа
Өнөөдөр ШУТИС-ын харьяа механик техникийн сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо.
Энэ сургууль нь гурван давхар гурван хэсэг корпусаас бүрддэг ба үүнийгээ дөрвөн давхар болгон нэмсэн байна. Хичээлийн онцлогоос хамаараад олон улсад ашигладаг тоног төхөөрөмжийг ч байрлуулсан аж. Сургалтын таатай орчин, дэвшилтэт технологитой боловсролын сайд өөрийн биеэр очиж танилцсан байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийг дээд боловсролын байгууллагуудад хөрөнгө оруулж байгаа. Хөрөнгө оруулалтаараа орчин үеийн лаборторийг багш нартаа хүргэхээр зорьж байна. Мөн шинэ технологийг дэлхийд гаргах процессийг бий болгохоор зорьж байгаа юм. Энэ байр зөвхөн сургалтанд бус цаашдаа оюутан залуучууд хийнгээ суралцдаг орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ” гэлээ.
- Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү