Х.Амгаланбаатар: Улсын төсөвтэй уялдуулан цалингийн хувь хэмжээг тогтоох ёстой
Энэ оны эхний есөн сарын байдлаар инфляци 14 орчим хувьтай байна. Өргөн хэрэглээний барааны үнэ ганц жилийн дотор 20-30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.
Гэтэл иргэдийн орлого нэмэгдээгүй хэвээр байна. МҮЭХ-оос цалин тэтгэврийг 60 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-д мэдүүлжээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Энэ бол хүмүүсийн бодит амьдралын шаардлага. Цалингийн бодит худалдан авах чадвар нилээн доош унасан. Улсын төсвийн орлогын байдлыг харгалзан энэ саналыг гурван талт хэлэлцээрээр нухацтай авч үзэн хувилбарыг гарган өгөх ёстой.
МҮЭХ-оос гаргаж буй энэ саналаа туйлын зөв гэж хэлэхгүй байгаа. Энэхүү саналыг Улсын төсөвтэй уялдуулан, эдийн засгаас хамаарч хувь хэмжээг тогтоох ёстой.
МҮЭХ мөн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг тууштай эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Цаашдаа инфляци, үнийн өсөлттэй уялдуулж дундаж цалинг 800-1 сая төгрөг болгох шаардлагатай байгаа аж.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү