Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.11.03

Э.Бат-Үүл: Үүнийг л харин улстөржүүлбэл жинхэнэ аюул болно

НИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаанаар хуралдааны дэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулгыг сонсон хэлэлцлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Иргэдийг эргэлзээнд оруулаад иргэд гайхаад бичиг явуулж байна. Ямар ч байсан 1500 айлын орон сууц оноос өмнө ашиглалтанд орно гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг л харин улстөржүүлбэл жинхэнэ аюул болно” гэлээ.

Дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ тухайн хэсэгт амьдарч байгаа иргэдийн 75 хувь нь зөвшөөрч байгаа тохиолдолд барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа аж.

                               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү